Монгол моделиуд дундаас олон улсын дизайнеруудад үнэлэгддэг загвар өмсөгчдийн нэг бол топ модель О.Уянга.
Сэтгүүлч мэргэжилтэй, хятад хэлээр “ус цас” ярьдаг түүнийг ажилд урьдаг газрууд олон ч моделийн карьеараа илүүд үздэг.
Тэгвэл топ модель бүсгүй маань өчигдөр 37 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна.
Түүний хувьд 1986 оны 4 сарын 4-нд мэндэлсэн. Багаасаа загвар өмссөн тэрбээр эгэл жирийн бизнесмэн залууг насны ханиараа сонгож, 2012 онд ихэр охид төрүүлж өгсөн байдаг

