Эмоци хамтлагийнхан 10 жилийн ойгоо угтаж “Баян боол” уран сайхны киногоо үзэгчиддээ толилуулаад буй.
Тус кинонд жүжигчин О.Тэмүүжин түүний гэргий Г.Нарансолонго нар өөр өөр хүнд хайртай, хойд ээж, дагавар хүүгийн дүр бүтээсэн байдаг билээ.
Тэгвэл жүжигчин Г.Нарансолонго өөрийн цахим хуудаснаа нөхөртэйгөө ижилхэн уран бүтээлч байдагтаа баяртай байгаагаа илэрхийлээд “Мэргэжил нэгтэй байх сайхан. Нэгнээ үнэхээр сайн ойлгодог, бас дэмждэг” хэмээн онцолжээ.