Хорвоогийн олон хүүхнүүд дундаас миний Монголын хүүхнүүд хөөрхөн байдаг юм гээд л харид суугаа Монгол эрчүүд дуу алддаг. Манай тайз, загварын, дуучин, яруу найрагч гээд сайхан хүүхнүүд зөндөө бий. Олонд танигдаагүй хүүхнүүд ч бий.
Тэгвэл телевизийн салбарт өөрийн дуу хоолой, дүр төрхөөрөө танигдсан сайхан бүсгүй бол нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг.
1990-ээд оны дундуур UBS телевизийн нүүр царай болж эхэлсэн тэрбээр өдгөө MN25 сувагт ажиллаж буй. Хэдийгээр 50 насны босго алхаж яваа ч, үе тэнгийнхнээсээ даруй 20 насаар залуухан харагддаг нь “мөнхийн залуу” тодотголтой бүсгүйчүүдийн тоонд оруулахад хүргээд буй.
Тэгвэл тэрбээр өчигдөр хоёр дахь амьдралынхаа ханийн гэрэл зургийг цахим хуудаснаа онцолж, олны өмнө ил гаргалаа.
Түүний хань өөрөөс нь 10-аад насаар дүү 1983 онд төрсөн нэгэн байх бөгөөд мөн л өмнөх амьдралдаа алдаж, хоёр дахь амьдралаа зохиож байгаа нэгэн гэнэ.
Хосууд хоёр дахь амьдрал болгон там шиг байдаггүйг харуулахаар хамтдаа клипэнд тоглож дуу дуулаад хүртэл амжжээ.