Улс төрд хүчтэй сөрөг хүчин гэгддэг нам бол АН. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэд нам дотроо багагүй “зодолдож”, тамга тэмдгээ нэгнээсээ булааж, бултуулж гүйсний эцэст олноо Лу хэмээн алдарсан Л.Гантөмөрийг намын даргаараа тавьсан.
Өнгөрсөн 2017 онд нэр бүхий дөрвөн улс төрчидтэй хамтарч “сумтай тав”, “ташууртай тав” хэмээн нэрлэгдэж явсан түүнийг папараци дурандаа онцолж байна.
Тэрбээр ташуурыг ихээхэн таашааж, эрхэмлэдэг гэдгээ тухайн үед илэрхийлж “Ардчилсан намыг өрх айл гэж үзвэл манай гэрт гурван том дайсан бий. Нэгдүгээрт, албан тушаалын шунал, өс хонзон. Хоёрдугаарт, ёс суртахууны уналт. Гурав дахь нь алсын хараа, бодлогогүй, харалган байдал. Дээрх гурван дайснаа гэрээсээ ташуурдан хөөнө” хэмээн ярьж байв. Мөн тухайн үедээ заналтайгаар ташуурдахаа үйлдлээрээ илэрхийлж байсан нь түүх болон үлджээ.
Ямартаа ч, Л.Гантөмөр дарга ташуурыг таашаадаг шүү.

