Арилжааны банкууд дундаас хамгийн олон харилцагчидтай хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг банк бол “Хаан”. Монголын зах зээлд монопол давуу эрхтэй гэгддэг тус банкныхан гадаадад суугаа монголчууддаа хүндрэл учруулж, данс руугаа нэвтрэх боломжгүй болгосон байна.
Энэ талаар Amarbold Tsogtsaikhan нэртэй сошиал хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр “Khan Bank энэ банкийг шүүхэд өгнөө. Гадаадад сурч ажиллаж байгаа 200 мянга орчим Монголчууд байгаа нэг өдөр шинэчлэл нэрээр данс руугаа орж болохоо боличихлоо. Урьдчилж мэдэгдэлгүйгээр шүү!!!! За одоо тэгээд яах уу гэхээр та Монгол бүртгэлтэй дугаараа нээлгэ мэдээж гадаадад Монгол дугаар ашиглахгүй ш дээ!! Email- ээр авъя гэхээр заавал итгэмжлэл явуул, өргөдөл бич, нүүрнийхээ хажууд паспортын зургаа авахуул, бид ажлын тэд хоногт гэх юм. Яаж ийм лойцон, ёс суртахуунгүй бүдүүлэг байдаг байнаа. Энэ олон хүний амьдралд зүгээр ХААН БАНК хүндрэл, гай төвөг болж хохирол учруулж байх юм. Тэгээд бүүр нэг тоосон шинжгүй эд нар яадаг юм гэсэн хандлагатай!!!! Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж гэдэг маш том хохирол. Өвчтэй зовлонтой, яаралтай гүйлгээ хийх, бизнесийн гүйлгээ, хүнтэй ярьсан төлөвлөсөн олон хүний ажлыг энэ нөхдүүд нураачхаад тоож байгаа ч юм байхгүй Монгол руу итгэмжлэл явуулж гээд сууж байх юм. Монголдоо хамгийн олон хэрэглэгчтэй одоо бүүр IPO хийх гэж байгаа газар ийм шинэчлэл хийдэг гэнээ.
Танай банк үйлчилгээ стандартаа сайжруулдаггүй юм бол ядаж битгий бусад гай болж ажиллаач ээ” гэжээ.


1 сэтгэгдэл
GADNII BANKIIG ORUULYAA MANAI BANKUUD ER NI IH MUU SHUU DEEEE