Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хавтаст хэрэг: Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Мондулаан трейд” ХХК-д 15 тэрбумын зээл олгосон хэргээр яллагдагчаар татагджээ
Гэмт хэрэг

Хавтаст хэрэг: Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Мондулаан трейд” ХХК-д 15 тэрбумын зээл олгосон хэргээр яллагдагчаар татагджээ

coolBy cool04/13/2023Updated:05/01/2023Сэтгэгдэл байхгүй8 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм.

Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэсэн бол энэ удаад яллагдагчаар татагдсан этгээдүүдийг ямар хэрэгт буруутгаад байгааг хүргэж байна. Бид энэ удаад Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ямар хэргээр яллагдагч  болсныг  хүргэж байна.

Эрчим хүчний дэд сайд Мягмарсүрэнгийн Баярмагнай Монгол Улсын иргэн, 1972онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Эрчим хүчний яамны дэд сайд ажилтай, Хан-Уул дүүрэгт амьдардаг. Тэрбээр яллагдагчаар татагдсан ч өнөөдрийг хүртэл дэд сайдын ажлаа хийсээр байгаа юм. Түүний гэм буруутай эсэхийг 2023.04.17-ны өдөр дэнслэх юм.

Яллагдагч, Эрчим хүчний дэд сайд Мягмарсүрэнгийн Баярмагнай нь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаартай тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Баярчимэг, Д.Даваасамбуу, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн нартай үйлдлээрээ санаатай нэгдэж Зээлийн удирдлагын хорооны дарга, гүйцэтгэх захирал Б.Батбаяр, гишүүн тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, дэд захирал бөгөөд Хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнэ, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан, Хяналт, шалгалт, тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Цогтбаатар нарын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/15 дугаартай Зээлийн бодлогыг зөрчсөн дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Мондулаан трейд” ХХК-д зээл олгох зорилгоор буюу хувьцаа эзэмшигч Ш.Бүтэдийн ашиг сонирхлын үүднээс албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

  • Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн бодлого”-ын 4 дүгээр зүйлийн 4.1- д заасан “Санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1-д заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд мөн дараах нэмэлт шаардлагуудыг хангасан байна”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Санхүүжилт хүсэгч болон түүнтэй холбогдох этгээд нь дараах шаардлагыг хангасан байна”: 4.2.1 дэх хэсэгт “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх” гэснийг,
  • Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсэгт заасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хурлын материалтай нэг бүрчлэн танилцаж асуулт, санал, дүгнэлтээ бэлтгэж ирэх үүргийг хүлээнэ” гэснийг,
  • Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ын 3.6 дахь хэсэгт заасан “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэснийг тус тус зөрчиж
  1. Монголбанкны зээлийн мэдээллийн санд “Мондулаан трейд” ХХК-ийн Голомт банкнаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан 3,000,000,000 /Гурван тэрбум/ төгрөгийн зээлийн үлдэгдэл 2,715,543,228 /Хоёр тэрбум долоон зуун арван таван сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун хорин найм / төгрөгийн зээл муу зээлийн ангилалд,
  2. Хамаарал бүхий хуулийн этгээд болох “Эрдэнэт фүүдс” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан 5,000,000,000 /Таван тэрбум/ төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,744,380,493 /Гурван тэрбум долоон зуун дөчин дөрвөн сая гурван зуун наян мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийн зээл муу зээлийн ангилалд,
  3. Мөн “Хишигтэн нүүдэлчин” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан 2,800 000,000 /Хоёр тэрбум найман зуун сая/ төгрөгийн зээлийн үлдэгдэл 389,370.871 /Гурван зуун наян есөн сая гурван зуун далан мянга найман зуун далан нэг/ төгрөгийн зээл эргэлзээтэй зээлийн ангилалд буюу чанаргүй 3 төрлийн зээлийн үлдэгдэлтэй,
  4. Хөгжлийн банкны зээлийн бодлогын шаардлага хангахгүй зээл олгох боломжгүй байхад татгалзах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд “Мондулаан трейд” ХХК-нд 15,000,000,000 /Арван таван тэрбум/ төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн

Улмаар Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай тогтоолын дагуу гүйцэтгэх захирал Б.Батбаяр нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-З 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д 15,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Түүний холбогдсон дараагийн хэрэг бол “Бэрэн групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4-5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олох тухай” санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

  • Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Чинзориг, хуульч Т.Пүрэвсүрэн нарын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/35 дугаартай хууль зүйн дүгнэлт,
  • Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Батбаяр, гишүүн Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу, Я.Сод-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан, Б.Будхүү, Д.Цогтбаатар нарын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн,

“Бэрэн групп” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр” барих төсөлд олгосон зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах болон эргэлтийн хөрөнгөнд шаардлагатай 4,5 сая ам.долларын санхүүжилтийг олгоход Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн

  • 1 дэх хэсгийн 10.1.3 дахь хэсэгт заасан “Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”,
  • 1.5 дахь хэсэгт заасан “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”,
  • 1.6 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэсэн шаардлагыг болон
  • Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан “Зээлийн бодлого”-ын 4.1.3 “төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх ба борлуулалтын гэрээ хийгдсэн байвал давуу талтай”,
  • 2.1-д “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй болохыг мэдсээр байж,
  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт “ашигтай ажиллах”, 7.1.3 дахь хэсэг “хараат бус байх”, 7.1.5 дахь хэсэг “хариуцлагатай байх”, 7.2 дахь хэсэг “Энэ хуулийн 7.1-д заасан зарчмыг энэ хуульд, түүнд нийцүүлэн баталсан дүрэм журамд тусган хэрэгжүүлнэ” гэсэн зарчим,
  • мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 “Хөгжлийн банк дараах шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ” гэсэн үүрэг болгосон хэм хэмжээ,
  • Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20- ны өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан “Зээлийн бодлого”-ын 2.1.1 “Банк нь энэхүү бодлогын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, улсын төсвөөс болон хувийн хэвшлээс бие даан санхүүжүүлэхэд хүндрэлтэй, эдийн засгийн үр ашигтай төслийг санхүүжүүлнэ”, 2.1.6 “зээлийг судалгааны үндсэн дээр эргэн төлөх чадварыг харгалзан олгох зарчмыг баримтлан олгоно” гэсэн зарчим,
  • Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1 “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй төсөл, хөтөлбөрт зээл олгох, баталгаа, батлан даалт зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх” гэсэн хориглосон хэм хэмжээ, 8 дугаар зүйлийн 8.2.1 “хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил, үүргээ хариуцлагатай биелүүлэх” гэсэн бүрэн эрхийг тус тус зөрчин,
  • Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ын 3.6 дахь хэсэгт “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж

Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоол гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярт олгож, “Бэрэн групп” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас,

Монгол Улсын Хөгжлийн банк нь “Бэрэн групп” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулан, Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний буюу 10 864,305,000 төгрөгийн /4,500,000 ам.доллар/ хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдоод байгаа юм. Түүний дээрх үйлдлүүдэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Түүнийг буруутгаад байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг тодруулах юм бол

“22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байна. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 2-8 жилийн хорих ял оноох юм.

Уг хэрэгтэй холбоотойгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “М.Баярмагнайгийн Хувэй 20 маркийн гар утсыг” хураан авч, гар утсанд үзлэг хийсэн. Мөн М.Баярмагнайгийн гэрт нэгжлэг, үзлэг хийж байсан ажээ.

Мөн М.Баярмагнайд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан түүхтэй.

Бэлтгэсэн:

А.Баярмаа

П.Пүрэвчулуун

 

Холбоотой мэдээлэл буюу өмнөх цуврал:

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№1/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№2/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№3/

Хавтаст хэрэг: Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн ээжийн компанид зээл гаргаж өгөөд яллагдагчаар татагджээ /цуврал№4/

Хавтаст хэрэг: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 100,000 ам.долларын хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжснөө тайлбарлаж чадаагүй тул яллагдагчаар татагджээ /цуврал№5/

Хавтаст хэрэг: Б.Найдалаа Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа “Бэрэн групп” ХХК-д 44.3 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№6/

Хавтаст хэрэг: Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ 62,058,455,541 төгрөгийн учруулсан, 70 сая төгрөг хахуульд авсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал №8/

Хавтаст хэрэг: ‘Таван нүдэн’ Б.Батзаяа гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял авна /цуврал№9/

Хавтаст хэрэг: Алуурчин Б.Махбал Хөгжлийн банкaнд 138,534,947,577 төгрөгийн хохирол учруулсан буюу  ТАВАН хэрэгт яллагдагчаар татагджээ /цуврал№10/

 Хавтаст хэрэг: Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хөгжлийн банканд 44,3  тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№11/

Хавтаст хэрэг: Сайд асан Н.Батбаяр 5-12 жилийн ялтай гурван хэрэгт яллагдагчаар татагдаад байна /цуврал№12/

Хавтаст хэрэг: “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№13/

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.