Жүжигчин, хөтлөгч хэмээх ажлыг хослуулан ажилдаг энэ цаг үеийн чадварлаг жүжигчдийн нэг бол яахын аргагүй жүжигчин Э.Ууганбаяр юм. Тэрээр дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлж гол, болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ.
Ууганаа болон түүний хамтрагч хөтлөгч Анхаа нар Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болох “Voice of Mongolia”, “Авъяаслаг Монголчууд” зэрэг Монголын хамгийн их үзэгчтэй шоуг хөтөлж үзэгчдийнхээ хайрыг татаж өөрсдийгөө дархалсан юм.
Тэр хэрээрээ түүний хөтлөх ур чадвар ч нэмэгдэж Монголдоо хамгийн эрэлттэй буюу өндөр тарифтай хөтлөгчийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэрээр анх Буруу эргэлт, Амьдралд тавтай морил, зэрэг уран сайхны киноны гол дүрийг бүтээснээр үзэгч түмэндээ танигдсан байдаг. Жүжигчин, хөтлөгч Ууганаа маань хайрт гэргий Уянгатайгаа 2001 онд Соёл Урлагийн Их Сургуульд ороод танилцаж байжээ.
Өдгөө тэд 3 сайхан хүүхдийн аав ээж болон гайхалтай сайхан амьдарч явна.Тэрээр “Би энэ үзэсгэлэнтэй эмэгтэйг 21 жил крашилж байна. Түүнийхээ зургийг авах дуртай. Өнөөдөр тэрний минь төрсөн өдөр. Баярын мэнд хүргэе.Хайртай шүү чамдаа” гэжээ.


