Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамрагдлаа
Фото

Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамрагдлаа

coolНийтэлсэн: cool01/28/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тодорхой заалтыг тусган, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2018 оноос “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, нийслэлийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 3100 гаруй багшид  сургалт зохион байгуулж бэлтгэсэн юм.

Мөн холбогдох байгууллагуудад уламжлан ажилласны үр дүнд Ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн хичээлийн сэдэвт багтаан оруулсан билээ. Уг ажлыг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын А/1043 дугаар захирамжийг батлан гаргуулж, цаашид цэцэрлэгийн багш нарт зориулан “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг сургалтанд хамрууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж буй энэхүү сургалтанд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетийн эмч, өрхийн эмч, нийгмийн ажилтан зэрэг нийт 300 гаруй хүн оролцсон юм.

Хүүхдийн шүдний цоорол өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй нэр төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд дам шалтгаан болдог.

Тиймээс АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулиас 2017 онд хийсэн судалгаанаас үзэхэд, нийт хамрагдсан хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчин /ШЦӨ/-тэй байсан бөгөөд үлдсэн 14-хөн хувь нь л эрүүл шүдтэй гэж гарсан байна. Мөн уг өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныхан дунд 86.1 хувьтай гарчээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.