Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Эд хөрөнгөө алдаж, хохирохоосоо өмнө аюулгүй байдлаа хангаарай
Фото

Эд хөрөнгөө алдаж, хохирохоосоо өмнө аюулгүй байдлаа хангаарай

coolBy cool01/28/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь өмчийн эсрэг бусад гэмт хэргийн гаралттай өсөлт, бууралт харьцуулбал ямагт өсч, нийгмийн хор аюул буюу иргэн байгууллага, аж ахуйн нэгжид учруулсан хохирол нь байнга өсөн нэмэгдэж байгаа нь сүүлийн 10 жилийн криминологи, социологийн судалгааны дүнгээс харагдаж байна.

Хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг үр нөлөөтэй явуулахад иргэдийн дэмжлэг туслалцаа зайлшгүй чухал. Өөрөөр хэлбэл нэг талаас цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлэх, нөгөө талаас иргэд өөрсдийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хулгайн гэмт хэргийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлсэнээр та бидний аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах нөхцөл бүрдэнэ.

Байгууллага,  аж ахуйн нэгж, иргэд өөрийн эзэмшилд байгаа эд хөрөнгийг бат бэх, найдвартай орон байр, агуулах саванд хадгалж үргэлжийн харуул хамгаалалтанд байлгах, сонор сэрэмжээ өндөр байлгах орон байр, агуулах савныхаа хаалга цонхыг найдвартай цоож бусад хамгаалалтаар бэхлэх, ялангуяа иргэд ажлаар болон амралтаар хол удаан хугацаагаар гэр орноо эзгүй орхих нөхцөлд найдвартай хүмүүст захиж үлдээх, өөрсдийн санаачлагаар байр сууцныхаа орц, давхарт байнгын сахиул жижүүр ажиллуулах, камерын хяналтын систем нэвтрүүлэх, мартагдсан боловч өнөө үед үгүйлэгдэх болсон хөршийн холбооны уламжлалыг сэргээх, бэлтгэгдэж байгаа гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг үйлдэгддэг, үйлдэж болох хүмүүсийн тухай, тухай бүрд цагдаагийн байгууллагад мэдэгдэж улмаар тэдний гэмт үйл ажиллагааг таслан зогсоох боломж олгох, хулгайлах гэмт хэргийн халдлагад өртсөн тохиолдолд иргэд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, гэмт этгээдийн ул мөрийг баллахгүй байх, гэмт хэрэг гарсан газрыг хамгаалах шаардлагатай.

Иргэн та эд хөрөнгөө алдаж, хохирсныхоо дараа Цагдаагийн байгууллагад хандахаасаа илүү аюулгүй байдлаа урьтаж хангах нь чухал бөгөөд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж болох нэг арга зам юм.

Иргэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих, хулгайн гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

Иргэд та бүхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Сураг алдарсан Б.Батмаа манай дуранд

04/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.