Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од гарын хэдэн шавьтай. Тэдний нэг нь залуу дуучин Баяржавхлан буюу Бартагажин гэж алаг нүдэн эмэгтэй бий.
Шавь багш хоёр нийлж уран бүтээл хийдэг бөгөөд нэг шинэ уран бүтээл хийж тэрийгээ олон нийт сонсогч түмэндээ сонсгоход бэлэн болжээ.
Дуучин Бартагажин “Шинэ долоо хонгийг эрхэм багштайгаа эртлэн шинэ уран бүтээлээ өлгийдөж аваад эхлүүлэв. Итгэл хүлээлгэж сайхан бүтээлээ дуулуулсанд баярлалаа багшаа” гэж сэтгэлийн үгээ бичжээ.
Бартагажин нь уртын дуучин бөгөөд Шанхайд урлагийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж ирээд, өдгөө дуулахаасаа гадна Remax-д худалдааны борлуулагч хийдэг ажээ. Бизнес болон уран бүтээлээ хослуулж яваа алаг нүдэн бүсгүй хамгийн сүүлд Хөвсгөл нутгийн түүх домог ихтэй “Самгалдай” дууг өөрийнхөө хэв маягт тохируулан шинэчлэн дуулжээ.

