Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Эрдэнэс Тавантолгой”-н нэг албан тушаалтныг шалгаж дуусаж, нэмж хүн хорилоо
Папарацци

“Эрдэнэс Тавантолгой”-н нэг албан тушаалтныг шалгаж дуусаж, нэмж хүн хорилоо

Эрхэм админBy Эрхэм админ06/06/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АТГ-ын Мoрдoн шалгах хэлтсийнхэн oнгoрсoн долоо хоногт 830 хэрэгт мoрдoн байцаалт явуулснаас наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Тэдний дунд “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтанд холбогдох үйлдэл багтсан байна. Тодруулбал, саяхныг хүртэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан, эл компанийн Маркетинг, борлуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Булганд холбогдох, бусдаас хээл хахууль авсан хэргийг шалгаж дууссан аж. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, БНХАУ-ын хoрoнгo оруулалттай аж ахуйн нэгжийнхнээс ахууль авсан хэмээн буруутгагдаж буй юм.

“Нүүрсний” гэх хэргийн мoрдoн шалгах ажлын хэсгийнхэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бусад албан тушаалтантай холбоотой хэргийг нарийвчлан шалгасаар байгаа аж. Тухайлбал, тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатад холбогдох, үндэслэлгүй хoрoнгoжсoн, албан тушаалаа урвуулж, ooртoo болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал бий болгосон хэрэгт шинэ нотлох баримтууд гарч ирсэн байна. Түүнийг уг нь НПГ-аас “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, үндэслэлгүй хoрoнгoжсoн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, ooртoo болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгасан бoгooд Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстаны Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцын хороолол барьж, хууль бусаар олсон мoнгoo угаасан байж болзошгүй гэж буруутгаж буй билээ. Тэгвэл Х.Нурлаттай холбоотой ooр нэг үйлдэлд “Мон-зам ложистик” ХХК-ийн захирал Л.Цэнд-Аюушийг цагдан хорьж шалгаж эхэлсэн байна. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас энэ талаар тодруулахыг хүссэн ч “Мoрдoн байцаалтын нууцтай холбоотой учраас мэдээлэл oгoх боломжгүй” гэсэн хариулт хэлэв. Юутай ч “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжийн удирдлагын тоо нэгээр нэмэгдээд байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.