Уран бүтээлээс гадна хувийн амьдралаа холбон урлаг хэмээх их том айлд хамтдаа хүчин зүтгэж байгаа залуу жүжигчин хосууд цөөнгүй бий. Тэдний нэг нь Шинэ үе продакшины жүжигчин Х.Отгонтунгалаг болон жүжигчин Г.Баярхүү нар юм. Жүжигчин хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд уран бүтээл болон хувийн амьдралаа хослуулж амжилттай яваа үлгэр жишээ гэр бүл юм.
Жүжигчин Х.Отгонтунгалаг нь Зура, Цурам ажиллагаа киноны гол дүрд тоглосон бөгөөд энэхүү уран бүтээл нь нөхөр Г.Баярхүүтэйгээ хамт тоглосон анхны кино ажээ. Тэгвэл жүжигчин хосуудын хайрлам нандин гэр бүлийнх нь азжаргалтай агшныг та бүхэнд сонирхуулж байна.