Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ч.Номин сайд ХОМ-ээ худал мэдүүлсэндээ тайлбар өгөхгүй “зугтсаар”
Папарацци

Ч.Номин сайд ХОМ-ээ худал мэдүүлсэндээ тайлбар өгөхгүй “зугтсаар”

Эрхэм админBy Эрхэм админ06/21/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөдөлмөрийн баатар Л.Чинбат 2023.06.15-нд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 323 адууг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдсан бөгөөд эсэргүүцсэн нутгийн иргдийг дайрч алахыг завдсан хэрэг гарсан билээ.


Уг хэрэг гарах үед “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын жолоодож иргэд, малчдыг мөргөсөн, 2016 онд үйлдвэрлэсэн, мөн онд Монгол Улсад оруулж ирсэн “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгсэл нь охин, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заадаг ч энэ тохиолдолд Соёлын сайдад хамаатуулахаас өөр аргагүй. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шүүр”-ийн хүрээнд хариуцлага тооцох нөхцөл байдал ч энд ил болж буй юм.

Тодруулбал, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Соёлын сайд Ч.Номин ХАСХОМ-ээ үнэн, зөвөөр мэдүүлж АТГ-т гаргаж өгөх ёстой албан тушаалтан. Гэтэл тэрбээр ХАСХОМ-тээ “туулах чадвар өндөр “Тоёота Ланд круйзер-80” нэг” хэмээсэн байгаа.


Харин аавынх нь жолоодож явсан нь “Тоёота Ланд круйзер-200”. Тэгэхээр ХАСХОМ-ээ худал мэдүүлснийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний албаныхан анзаараагүй бололтой.

Хэрэв “Ланд круйзер-80”-тай байснаа худалдаж, оныг нь залуужуулсан ч Ч.Номин сайд ХАСХОМ-тээ их хэмжээний өөрчлөлт орж буй учраас тэр даруйд АТГ-т мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй. Түүнийгээ хэрэгжүүлээгүй, зөрчсөн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа нэг гишүүнд хариуцлага тооцох үндэслэл бүрдээд байна. Өөрөөр хэлбэл, 5Ш ажиллагаа шударга явагдах, эсэх нь энэ тохиолдлоос ард түмэнд тодорхой болно. Түүгээр ч зогсохгүй Л.Чинбатыг шүүх гэм буруутайд тооцвол Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд зааснаар гэм хорыг барагдуулахад Ч.Номинг ч хариуцлагад татаж болзошгүй юм билээ.

Тиймдээ ч бид Ч.Номин сайд энэхүү асуудалд тайлбар өгөх байх хэмээн өчигдөр буюу 2023.06.20-ны өдөр хэвлэлийн төлөөлөгч н.Сэргэлэнтэй нь утсаар холбогдоход “Би жинхэлээгүй байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй, эргээд холбогдье” гэсэн юм.

Биднийг хэсэг хугацааны дараа түүнтэй дахин холбогдоход “Сайд олон уулзалттай байгаа болохоор би тодруулж амжаагүй байна” гэв. Улмаар ажлын цаг дуусахаас өмнөхөн дахин залгахад утсаа аваагүй.

Эндээс үзэхэд Ч.Номин сайд ХОМ-ээ худал мэдүүлсэн асуудалдаа тайлбар хийхгүй нь бололтой. Тэгэхээр үг дуугүй сайдын суудлаа өгөх нь бололтой.

Бид энэ талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.