Жүдо бөхийн тамирчин ОУХМ П.Лхамдэгд 2017 онд спортоосоо хөндийрч, зодог тайлсаан билээ. Тэрбээр азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн манай шилдэг жүдочдын нэг байсан.
Харин гурван хүүхдийн ээж болж, өдгөө АНУ-д гэр бүлийнхээ хамтаар ажиллаж амьдарч байгаа П.Лхамдэгд, Гавьяат тамирчин С.Ням-Очир хоёр багш дасгалжуулагч болжээ. Тэд хамтдаа гадаадад суралцаж ажиллаж амьдарч байхдаа гадаадад байгаа хүүхэд багачуудыг спортын амьдралд хөл тавиулсан тамирчид болгох их гараагаа эхлүүлжээ.
П.Лхамдэгдийн бэлтгэж байгаа хүүхдүүд хэдхэн хоногийн өмнө тэмцээнд орж, дүнгээ тавиулжээ.
Тодруулбал П.Лхамдэгд “USA JUDO JUNIOR OLYMPICS 2023!
Louisiana Shreveport city! Энэ жилийн 2 дахь хүүхдийн том тэмцээндээ амжилттай оролцлоо. Гурван өдрийн турш хоолойгоо сөөтөл орилж, багш нарийнхаа зовлон жаргалыг бага сага мэдэрч, ойлгож л явнаа би нь. Тэмцээн дээр ядарч туйлдаж байгаагаа анзаардаггүй юм байнаа, тэмцээний дараа л бүр навс ядарснаа мэдэрдэг юм байна ш дээ хэхэ. Миний мэдлээс толгой гарсан байна, хоолой бүүр хог болсон хүн сонсуул айхаар. Заа тэгээд барилдаж байх хугацаанд минь миний төлөө бие сэтгэл, оюун санаа, сэтгэл зүрхээ өгдөг байсан бүх сайхан багш нартаа мэхийн ёсолёоо. Баярлалаа багш нартаа.
GOTEAMMONGOLIAGRANDSLAMULAANBAATAR2023 Хамтын хүч амжилт” гэжээ.

