Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ТАНИЛЦ: Д.Амарбаясгалангийн нөмөрт хоргодсон гэх Л.Наранбаатарын ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД, БАРИМТ
Папарацци

ТАНИЛЦ: Д.Амарбаясгалангийн нөмөрт хоргодсон гэх Л.Наранбаатарын ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД, БАРИМТ

Эрхэм админBy Эрхэм админ06/27/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь өөрийн удирдлага дор нийт дөрвөн газрын даргатай. Тэдгээр дарга нар нь сарын НАЙМАН сая төгрөгийн цалинтай бөгөөд авч байгаа цалиндаа дүйцэхүйц ур чадвар, дадлага туршлагатай нэгэн байх ёстой.

Харин Л.Наранбаатар гэгч “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болонгуутаа дөрвөн газрын даргыг халж, оронд нь өөрийнхөө найзуудыг тавьсан байна.

Тодруулбал,

  • Ерөнхий инженер Ж.Мандахбаярын оронд найз Н.Буян-Өлзийг

  • Захиргаа удирдлагын газрын дарга А.Галбаатарын оронд Ц.Ихбаярыг
  • МАН-ын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эхнэрийн хувийн компанийн захирал Л.Нямбаярыг ямар нэгэн сонгон шалгаруулалт хийхгүйгээр шууд Бизнес хөгжлийн газрын даргаар томилсон.

  • Мөн Санхүү эдийн засгийн газрын дарга БАлтансувдыг халж найз Э.Гэлэгжамцаа тавьсан байгаа юм.

Төрийн албаны хуулиараа төрийн залгамж халаа, мерит зарчим гэдгээ барих юм бол “Цемент шохой” ТӨХК-ийн газрын өмнөх дарга нар ажлаасаа халагдах ёсгүй байв. Харин гүйцэтгэх захиралаар Л.Наранбаатар “том артай” гэдгээрээ түрий барьж ийнхүү сольсон гэдгийг албан бус эх сурвалж хэлж байлаа.

“Цемент шохой” ТӨХК-ийн газрын дарга нарыг халж солихдоо гүйцэтгэх захирал Л.Наранбаатар уг нь ТУЗ-тэйгөө зөвшилцах ёстой. Гэвч тэрбээр дээрх газрын дарга нараар найзуудаа тавихдаа ТУЗ-тэй огт мэдэгдээгүй гэдгийг эх сурвалжууд баталдаг.

Газрын дарга нарын томилгоо хууль бус байсан тул ажлаасаа халагдсан газрын дарга нар шүүхэд хандсан бөгөөд эхнээсээ ялалт байгуулж, ажилдаа орох өдрөө хүлээж байгаа ажээ. Тодруулбал, Л.Наранбаатарын хууль бус томилгооны салхийг Ерөнхий инженер Ж.Мандахбаяр хагалж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын шүүхэд хандсан бөгөөд ялалт байгуулсан байна. Өдгөө түүний араас Б.Алтансувд, Т.Алтанхуяг, Ж.Наранбаатар, Д.Баттулга, Х.Угтахбаяр нар  Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа гэнэ.

Тэгвэл Л.Наранбаатарын дээрх “хууль бус” томилгооны хүмүүсийн зэс нь эхнээсээ цухуйж байгаа юм. Тухайлбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эхнэрийн компанийг тэргүүлдэг Л.Нямбаяр нь ажлын байр болох Хөтөлд ирдэггүй, хотод “хэвтэж” байгаад сарын найман сая төгрөгийн цалин авдаг гэдгийг “Цемент шохой” ТӨХК-ийн ажилчид баталдаг.

Л.Наранбаатар “хууль бус”-аар өөрийнхөө найзуудыг газрын дарга болгосноор түрийвч нэгтэй болж, Цемент шохой” ТӨХК-д нийлүүлэх тоосго, сэлбэгийн худалдан авалтын нийт үнийн дүн 3-5 тэрбум төгрөгөөс завших боломжтой болж байгаа юм. Ингэхдээ тэд тендер зарлахгүйгээр  зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй, шахааны бараа, сэлбэг оруулж ирж байгаа.  Үүгээр  ч зогсохгүй бараа материал тээвэрлэлтийн зардалд өмнөх жилүүдэд галт тэргээр зөөвөрлөхөд  27 сая төгрөг зарцуулдаг байсан бол энэ жил гэнэт л том машинаар тээвэрлэсэн бөгөөд 280 сая төгрөг болж зардал нь 10 дахин өссөн байна. Үүнээс гадна бусад зардал ч гэсэн огцом нэмэгдсэн. Жишээ болгож нэг худалдан авалтын баримтыг хүргэж байна.

Цемент Шохой ТӨХК шууд худалдан авалтаар  “тэжээлийн блок” гэх сэлбэгийг  28044 юань буюу 14,000,000 сая төгрөгөөр худалдан авчээ. Тэгвэл энэхүү сэлбэгийг ямар үнэтэй болохыг интернэтээс хайлт хийхэд 70 ам.доллар буюу 240,000 төгрөгийн үнэтэй байна.

240 000 төгрөгийн үнэтэй сэлбэгийг төрд  14 000 000 сая төгрөгөөр шахаж, дундаас нь багагүй хэмжээний ашиг унагасан байгаа юм. Мэдээж төрийн мөнгө, төсвийн мөнгийг хэмнэх ёстой, ийм үнэтэй сэлбэг авахгүй гэж ажилчид санал  хэлэхээр  ажлаас нь халдаг байна.

Энэ мэтээр төсвийн мөнгийг дураараа үрэн таран хийж байгаа баримтыг бид маргааш үргэлжлүүлэн хүргэх болно.

А.Баярмаа

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.