Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шонхор хүүхдийн зуслангийн даргыг хэзээ “шүүрдэх” вэ
Мэдээ

Шонхор хүүхдийн зуслангийн даргыг хэзээ “шүүрдэх” вэ

coolBy cool06/28/2023Updated:06/28/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email


Монгол улсын Засгийн газраас Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах зорилгоор 5Ш ажиллагааг санаачилсны нэг нь шүүр ажиллагаа билээ. Төрийн байгууллага, төрийн өмчит компани дахь хууль бус томилгоог арилгах зорилготой шүүр ажиллагаанд өртөх хүн бол Шонхор хүүхдийн зуслангийн дарга н.Мөнх-Оргил.
Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа Шонхор зуслангийн дарга саяхан солигдож н.Мөнх-Оргил гэх мэргэжлийн бус хүн томилогдсон байна.

Иргэн н.Мөнх-Оргил уг ажил албыг хашихын тулд ядаж салбарт нь сүүлийн гурван жил ажилласан байх ёстой атал шаардлага хангаагүй.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа ерөнхий шаардлагын
6.1.4 Хүүхдийн зусланг хүүхдийн, боловсролын байгууллагад сүүлийн гурваас доошгүй жил ажилласан, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, удирдан зохион байгуулах ур чадвартай удирдлагын баг удирдана гэж заасан.

Тэрбээр барилгын салбарт ажиллаж байсан, боловсролын салбарт нэг ч сар ажиллаж үзээгүй хүн гэх мэдээлэл бий.

Өөрөөр хэлбэл Шонхор зуслагийн одоогийг дарга нь шалгуур хангасан нэгэн байх ёстой ч хангаагүй нэгэн юм. Үүгээр ч зогсохгүй хамт олноо удирдан зохион байгуулах чадвамжгүй болох нь Шонхор зусланд хүүхдүүдийг хоолоо идэж байх үед нь амралтын байр нь шатсан хэрэг нотолж байна. Тодруулбал өнгөрсөн ням гарагт /2023.06.18/ Онцгой байдлын ерөнхий газарт “Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл баг дахь “Шонхор” зуслан /аймгийн төвөөс зүүн урд зүгт 289 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 65 км-т/ зуслангийн байшин шатаж байна” гэсэн дуудлага 2023.06.18-ны өдрийн 19:12 цагт ирсэн байна. Тус дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 19:44 цагт Түнэл сум дахь цагдаагийн хэлтэстэй утсаар холбогдож 7х7 метрийн хэмжээтэй зуслангийн байшин шатаж дууссан тухай мэдээллийг авсан тул ангиас гарсан бүлгийг замаас нь буцаасан бөгөөд тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч тухайн газарт очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна. Урьдчилсан дүгнэлтээр уг гал цахилгааны монтажнаас болсон гэх хариу гарсан аж.

Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Шонхор зуслангийн орчимд “6х6” хэмжээтэй модон байшин шатсан дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын байцаагчаас цахилгааны дотор монтажнаас үүсэлтэй гэж дүгнэжээ. Зөрчлийн тухай хуулийн 5.14. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “галын аюулгүй байдал хангаагүй” гэсэн заалтаар тус Онцгой байдлын хэлтсээс шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай шийдвэрлэсэн байна.
Хэрвээ уг байшин шатахад дотор нь амрагчид байсан бол олон хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байв. Улаанбаатар хотоос 120 км-т Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байрлах 40 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа “Шонхор” зусланд өмнө нь ийм алдаа гарч байгаагүй бөгөөд удирдлага муу байсантай шууд холбож байгаа юм.


Тэгвэл бид энэхүү хууль бус томилгооны талаар мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирал Бригадын генерал Пүрэвсүрэнгийн Жаргалангаас тодруулахаар залгасан боловч утсаа аваагүй. Мөн уулзах зөвшөөрөл авахаар шуудан хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй юм.

Шүүр ажиллагаанд өртөх ёстой Шонхор зуслангийн дарга н.Мөнх-Очирыг хэзээ чөлөөлөх вэ? ҮБИС-ийн захирал аа??? Дахин хариуцлага алдвал тэр хүнд хариуцлага тооцуулах уу?
А.Баярмаа

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.