Сэтгүүлч Б.Отгон Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна. Тэрбээр энэ үеэр бэлчээрийн газрыг хашаалсан болон гол ширгээсэн асуудлыг хөнджээ.
Тодруулбал,
Үүнээс том НҮГЭЛ гэж байх уу!!!!

Л.Чинбат чинь хүн дайрч алахыг завдах байтугай бүхэл бүтэн голын амийг таслаад хаячихсан “бүрлээч” гэнэ ээ!!!!
Л.Чинбатын нөгөө хашсан фермийн орчимд урсч байсан голын ором.
Гол урсч байхад нь эхийг нь дарж хаяад доош нь урсгахаа больсноос энэ голоос мал хүн ундлах боломжгүй болсон талаар малчид ярьж байна. Чихэндээ итгэхгүй дрон нисгэж харлаа. Гол урсдаг байсныг нь батлах голын ором одоо яг ийм байдалтай байна.
Урсаж байсан голын эхийг Гацуурт компани дарж булсан талаар ярьж буй нутгийн малчны яриаг удахгүй оруулна аа. Алт ухаж олон голын эхийг сүйтгэсэн Л.Чинбат ийм юм хийсэн гэдэгт эргэлзэх зүйл надад алга. Нүгэл гэж энэ байх даа.
Хамгийн гол нь уг газруудад Л.Чинбатын малаас өөр мал бэлчих хориотой. 20-30 км үргэлжлэх бэлчээрийг тороор хашаалж, үүдэн дээр нь харуул зогсоон, зөвхөн өөрийнхөө малыг бэлчээдэг дархан эрх тогтоожээ.

