Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийн хэрэгт дахиад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Папарацци

НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийн хэрэгт дахиад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Эрхэм админBy Эрхэм админ07/03/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад дахиад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүллээ.

Уг нь өнгөрсөн оны зун түүнд яллах дүгнэлт үйлдүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж шүүгч гаргасан юм. НПГ-аас Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан”, 22.1-2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэж байсан билээ.
Түүнийг албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн. Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авч байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл авхуулсан хэмээн дүгнэсэн байдаг. Уг хэргийг шалгах явцад хүчингүй болсон газрыг бусдыг дарамтлан өндөр үнээр борлуулсныг ч тогтоосон. Тодруулбал, түүний төрсөн дүүгийн үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд 0.9 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглах гэрчилгээ олгосон байж. Гэтэл уг хугацаа нь дууссан газрыг иргэн Д.Э-д 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж, албан тушаалаа ашиглаж, шууд худалдан авахыг тулган шаардсан хэрэгт холбогдсон юм.
Мөн “Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг 282.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 100 саяд нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болсон аж. Улмаар тус компанийн захирлын эхнэр Х.Х-д 2020 оны тавдугаар сард шилжүүлсэн гэнэ. Ингээд ХААН банкнаас 182.5 сая төгрөгийн зээл авч, уг орон сууцаа эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өөртөө болон “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.