Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Түгжрэлийг бууруулахад Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарна
Мэдээ

Түгжрэлийг бууруулахад Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарна

Эрхэм админBy Эрхэм админ03/16/2023Updated:07/09/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар болон бусад албаныхан  Европын сэргээн босголт хөгжлийн банкны Улаанбаатар  дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар  Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй бодлого, ажил, арга хэмжээгээ товч танилцууллаа. Засгийн газар эн тэргүүнд нийтийн тээврийн шинэчлэлд онцгойлон  анхаарч 2023 онд 800 гаруй автобусыг шинээр оруулж ирэхээр ажиллаж буйгаа онцоллоо. Үүний 150 орчим нь цахилгаан автобус байх юм.  Ингэснээр 2009 оноос хойш нийтийн тээвэрт  14 жилийн дараа парк шинэчлэл хийгдэнэ гэж  Ж.Сүхбаатар сайд хэллээ.

Харин автобус нэмэгдэхийн хэрээр терминал, нийтийн тээврийн зогсоолын асуудал яригдана. Одоогийн байдлаар 30 гаруй терминал хэрэгтэй учир Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах боломж байгаа эсэх саналаа  хэллээ.

Дараагийн анхаарч буй томоохон бодлогын арга хэмжээ нь УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг парламентаар батлуулах явдал тун чухал байгааг Ж.Сүхбаатар сайд дурдлаа. Мөн Замын хөдөлгөөн, ухаалаг зохион байгуулалт, мэдээллийн системийг сайжруулах тухайд RFID системийн хэрэгжилтэд анхааран ажиллаж байгаагаа дуулгалаа.

Замын сүлжээ, дэд бүтэц өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаа, энэ нь УБ хотын тээвэр логистикийн өргөн хүрээний асуудал болоод байгааг онцолсон юм. Мөн иргэдийг хотын соёлд сургах, ухамсрыг дээшлүүлж, төр бүгдийг шийдэхээс илүү олон нийтийн  хамтын  оролцоо, хандлагыг өөрчлөх асуудал чухал байгаа гэлээ. Эцэст нь Түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай багц хуулийг удахгүй Парламентаар оруулах мэдээллээ хуваалцсан юм. Уг хуулийн  хамгийн сонгодог жишээ нь Англи, Швед, Сингапур улсад амжилттай хэрэгжиж байгаа  гэлээ.

Харин Европын сэргээн босголт хөгжлийн банк нь гурван ажил арга хэмжээнд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ж.Сүхбаатар сайдад илэрхийллээ. Нэгдүгээрт, автобусны шинэ терминал барилга байгууламж бүхий дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа цахилгаан автобусны цэнэглэгч бүхий терминал барихад, Хоёрдугаарт, зогсоолоос автомашин түрээслэх системийн  үйлчилгээнд хамтран ажиллах, гуравдугаарт, Замын хөдөлгөөний удирдлагын систем, мэдээлэл технологийн төсөл буюу дижитал кадастрын виртуал систем дээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсын сайд, Нийслэл УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, ажлын албаны дарга Ц.Батгэрэл, Нийслэл УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн нар байлцлаа гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

НУХАЗТЗБҮХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.