Нийслэл даяар үерийн усанд автаж, төрд даргын суудалд суусан үе үеийн хүмүүсийг харааж, гамшиг туулсан өдөр хоногууд ард өнгөрлөө.
Тэгвэл бүх зүйл ард хоцорсон энэ цаг үед УИХ-ын гишүүд УИХ-ын чуулган завсарласан тул “хийцгүйрч” өөрийг нь сонгосон тойрогтоо ажиллаж эхлэв бололтой. Эхнээсээ албан ёсны цахим хуудастаа чухам завгүй хүний дүрийг эсгэж байгаа харагдав.
Харин тэдний дундаа хамгийн худлаа харагдсан нь Мөнхөөгийн Оюунчимэг гишүүн байлаа. Тодруулбал, тэрбээр “Үеийн голомтод ажиллаж байна” гэсэн тайлбартай хэдэн зураг өөрийнхөө цахим хуудастаа “шахжээ”. Гэвч тухайн газарт нь үер болсон шинжгүй хув хуурай харагдав.
Уг нь гишүүнээ үер болохоос нь өмнө сэргийлж, үер болж байхад нь ажиллах ёстой байдаг юм ш дээ. Өнгөрсөн борорны араас цув нөмрөв гэдэг үгийг санагдуулам энэ мэт явуургүй “попрол” нэрэнд сэвтэй гэдгийг хэзээ ухаарах юм бол доо…