Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ
нийтлэлчид

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

Эрхэм админBy Эрхэм админ06/23/2025Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн долоо хоногт орон даяар 10 хичээлээр 43318 шалгуулагч 50 цэгт өглөө.

Өмнөх жилүүдийн шалгалтуудтай харьцуулахад хүндэрсэн гэдгийг багш, шалгуулагчид хэлж байна. Эцэг эхчүүд нь ч гэсэн хариулах гээд толгой нь эргэж байгаагаа нуусангүй.

Тухайлбал, хамгийн их шалгуулагч оролцдог нийгмийн хичээл дээр өнгөрсөн жилийн асуултуудтай харьцуулахад хүндэрч орж ирсэн.  Сурах бичигт байгаа зүйл л асуусан гэх боловч энэ жилийн ЭЕШ-ын нийгмийн хичээл Буянгийн цэнхэр номоос голчлон орж ирсэн. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурах бичгийн агуулгын хүрээнд байгаа ч асуулт нэг бүрийг харах юм бол ихэнх нь Буянгийн номд байх асуултууд байх жишээтэй. Мөн зарим асуултууд хэт хүнд байгааг цахим орчинд олон нийт шүүмжилж байгааг уншигч та бүхэн харсан бизээ.

Нийт 60 даалгаврыг 80 минутад амжиж хийх ёстой гэхээр нэг минутад нэг дасгал ажиллах ёстой болж байна. Гэтэл нэг асуултыг унших хугацаанд бараг нэг минут нь дуусахаар байна.
Энэ жилийн хувьд физик, математикийн хичээлийн нийцлийн дүн гэнэт өөрчлөгдсөн. Харамсалтай нь оноо нь нэмэгдэх биш хасагдсан. Ингэснээр цөөнгүй шалгуулагч босго оноогоо давахгүй хэмжээнд хүрсэн бөгөөд хариуцлагыг Боловсролын үнэлгээний төв хариуцахгүй гэв. Ингэж алдах байсан юм бол шалгалтын асуулт боловсоруулсан 30 хүнийг тэр олон хоног цагдаа, тагнуулын хамгаалалтад байлгах шаардлага байсан уу? Тэдэнд хэн ямар хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй үлдэж байна.

Монгол хэлний хичээл дээр ойрад, буриад, баяд, казах аялага заавал сурах ёстой болох нь.

Өөрөөр хэлбэл их, дээд сургуулиудад ордог хичээлийг ЕБС-ийн сурагчдаас асууж байгаагаас эхлээд  хичээл тус бүрээр бичвэл асуудал их байгаа.

Хэрвээ шалгалттай холбоотой асуудал үүсвэл БҮТ-д ирээд шалгуулж болно. Асуудлыг ажлын тав хоногт шийднэ. Асуудлыг шийдэхтэй холбоотойгоор шалгуулагч хүссэн сургуульдаа элсэж чадаагүй бол хариуцлагыг нь мөн л БҮТ хариуцахгүй гэдгээ мэдэгдсэн. БҮТ-ийн алдаанаас болж шалгуулагч хохирсон бол хохироод үлдэнэ гэсэн үг.

Шалгалтын үеэр хэд хэдэн асуудал үүссэн. Тухайлбал

• Хүүхдүүдийг танхимд гар утасгүй оруулсан гэх боловч хэд хэдэн хүүхэд гар утсаа нууж орсон. Хэдийгээр хүүхдийг нэгжиж оруулсан гэх боловч зарим хүүхдүүд гутландаа нууж оруулсан байх юм.
• Баллуур нь хэрэглэхэд төвөгтэй, халтардуулаад хаядаг.Халтардсан тестыг анхны оноо гаргах хар машин нь  өөрөөр уншиж байсан.
• Бөглөж будах  хэсэг нь хэт жижиг.
• Анхны оноо уншуулах үед машин нь гацсан.  Үүний улмаас хүүхдүүд анхны оноогоо авахын туллд нэг цаг хүртэл хүлээж зогссон.
• Нийцлийн оноо 24 цагт багтааж гарна гэсэн боловч нийгмийн хичээлийн дүн 40 цаг болсон.
• Зарим хичээл дээр нийцлийн оноо гэнэт огцом буурсан. Энэ нь хэдийгээр БҮТ-ийн алдаа байсан  ч тэд энэ хариуцлагагүй үйлдэлдээ уучлалт гуйгаагүй.

Хэдийгээр Боловсролын үнэлгээний төв бүх хичээлийн бүх хувилбар бүхий тестийг олон нийтэд дэлгэсэн ч хариуг нь зарласангүй. Энэ болон  ЭЕШ-тай холбоотой хэд хэдэн асуудлаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүлж шалгалт авсан хичээлүүдийн хариунуудыг зарлах, даалгаврын тохирц, агуулгын хүрээний асуудалд мэргэжлийн багш судлаачдын баг ажиллуулахыг шаардаж байна.

Өөрөөр хэлбэл шалгалтыг агуулгаар нь авсан гэж байгаа ч асуултууд нь хүнд байгааг багш нар ч, шалгуулагчид ч, эцэг эхчүүд ч хэлж байна. Ийм байхад БҮТ-ийнхөн өөрсдийгөө өмөөрсөөр…

Шалгалтыг олон улсын стандартад нийцүүлсэн гэдгээ БҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн боловсролын чанар, хүртээмжээ хөрсөн дээрээ буулгаад хар. Хөрсөн дээрээ буугуугүй гэдгийг  ЭЕШ нийт 43 318 хүүхэд өгснөөс 150 хүүхэд л 800 оноо авч байгаагаас харж болно. Үнэхээр чанартай боловсрол олгодог бол  800 оноо авсан хүүхдийн тоо  нийт шалгалт өгсөн хүмүүсийнхээ10 хувь за байг бүүр НЭГ хувьд л хүрэх ёстой.

Боловсролын чанар нь муу байгааг сайд нь хүртэл хүлээн зөвшөөрсөн байхад сэргээх байтал улам унагаж байгаа нь өөрөө үндэсний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг юм.

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөр, хувь тавилан, хүсэл мөрөөдлийг хэдхэн хүн харандаа баллуур мэтээр сүйрүүлж байгаад боломжийг нь хулгайлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ? П.Наранбаяр сайд аа???

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.