ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонтой холбогдуулан тус газрын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг томиллоо.
Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар ажиллаж байсан юм.