Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжиг Завхан аймагт нээлтээ хийнэ
Папарацци

“АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжиг Завхан аймагт нээлтээ хийнэ

Эрхэм админBy Эрхэм админ07/13/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэнархеологийн судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдсон.

Манай улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс гэх мэт нийт 9 язгууртны дурсгалт газрыг нээн илрүүлээд байсан бол Ямаан усны дурсгал бүртгэгдсэнээр 10 дахь дурсгалт газарт албан ёсоор тооцогдож байна.

Огторгуйн цагаан Гарьд сан, УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театртай хамтран тусолдворыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор, Аймгийнхаа 100-н жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол АСАРЫН ӨНДӨР түүхэн аялгуут жүжгийг энэ сарын 24-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Жүжгийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, ерөнхий зураач соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийтөгс, хөдөлгөөний найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир, түүхийн зөвлөхөөр Ж.Мөнхдэлгэр, бүжиг дэглээчээр соёлын тэргүүний ажилтан А.Отгон нар ажиллаж байна.

Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр “Өндөр гэгээн” дуулалт жүжиг, “Гарын таван хуруу” мюзикл жүжиг, “Жангар” хүүхдийн жүжиг зэрэг томоохон хэмжээний бүтээлүүдийг өөрийн тайзнаа туурвиж үзэгчдэд хүргээд байсан бөгөөд 2023 онд аймгийнхаа 100-н жилийн ойг угтаж “АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжгээр үзэгч түмнийхээ сэтгэл оюунд бэлэг барих гэж байн.

   Төслийн Санаачлагч: УИХ гишүүн Ц.Цэрэнпунцаг

Ерөнхий продюсер: Б.Ойгонжаргал

Гүйцэтгэх продюсер: Г.Солонго /СТА/

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар /ТС, УГЗ/

Зохиолч: Б.Цогнэмэх

Түүхийн зөвлөх: Ж.Мөнхдэлгэр

Ерөнхий зураач: С.Ариунболд /СТА/

Хөгжмийн зохиолч: Ш. Өлзийбаяр /СТА/

Төслийн менежер: Н.Биндэръяа, М.Мөнхзул

Хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /СТА/

Бүжиг дэглээч: А.Отгон /СТА/

Гэрлийн найруулагч: Я.Батсайхан /СТА/

Гэрлийн техникч: Б.Цэрэндаш /СТА/

Дуу шумны техникч: А.Нямдэмбэрэл

Тайз, жижиг хэрэглэлийн эрхлэгч: В.Энхбаяр /СТА/

Хувцасны эрхлэгч: С.Чулуунцэцэг /СТА/

Менежер МУГЖ У.Далантай, З.Нямзул

Дүрүүдэд:

Отухан – Н.Мөнх-Эрдэнэ, Ч.Лхагвадорж

Даяан-Ай – ​М.Оюундарь, Л.Баяржавхлан

Хасун- ​Б.Тогтохжаргал /СТА/, УДЭТ-ын жүжигчин Ц.Болормаа

Жан Цянь – Ж.Пүрэвдорж /СТА/, УДЭТ-ын жүжигчин Э.Батдорж

Хохой- ​А.Цэрэнбалжир

Хутагтай – ​С.Нямжав

Ром бүсгүй -​Л.Баяржавхлан, Д.Отгончимэг

Улаанцолмон – О.Үржинханд /СТА/, Н.Авирмэд

Олны хэсэгт: ​Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид, арын албаныхан

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.