Хошин урлагийн “акулууд”-ын нэг “Х түц” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 56 нас хүрч байгаа аж.
Ишдоржийн Одончимэг нь 1967 оны 7 сарын 27-нд мэндэлжээ.Тэрээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ руу шилжсэн. Ингээд 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа одоо хүртэл ажиллаж байгаа аж.
Урлагийнхандаа “Алаг нүдэн Одноо” гэж цоллуулдаг МУГЖ И.Одончимэг буюу Одноодоо уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөгөөд төрсөн өдрийн мэнд хүргэе.