Гурван охиноос хамгийн сүүлд ээж болсон бүсгүй бол Соло. Ээж болохоос өмнө нөхөр нь түүнийг эмээ болгосон юм. Харин саяхан маамуулж ээж болсон тэрбээр ахимаг настай нөхрийнхөө хайр халамжинд умбасан шигээ байгаа. Түүний нөхрийг О.Энхмандах гэдэг.
Д.Солонго 1984 онд төрсөн 40 насны босгыг харах гэж л байгаа. Нөхөр О.Энхмандах нь экс ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэдэг. Тиймээс 2019 оны наадмаар Ерөнхийлөгчийн уламжлал болгосон үдшийн хүлээн авалтад “Гурван охин”-ы Д.Солонгыг дагуулан ирснээр, тэдний харилцаа олон нийтэд ил болсон.