Хөтөл “Цемент Шохой ТӨХК”-ийн захирлаар Л.Наранбаатар томилогдсноос хойш цөөнгүй хүнийг ажлаас халж, зарим хүмүүсийг өргөдлөө өг хэмээн шахаж шаарддаг гэх мэдээлэл байдаг.
Дээрх хоёр үндэслэлийн аль нэгээр нь Хөтөл “Цемент Шохой ТӨХК”-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргыг сольж Д.Оюунгэрэл гэх эмэгтэй энэ оны 04 дүгээр сард томилогдсон. Түүнийг ажил авснаас хойш нийт ДОЛООН удаагийн үйлдвэрлэлийн осол гарсан байна. Хамгийн сүүлийнх нь өнөөдөр гарсан байна. Ослын улмаас нэг хүн гэмтэж, Дархан руу эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.
Ослын талаар Хөтөл “Цемент Шохой ТӨХК”-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Бямбагаас тодруулахад:
Осол боллоо гэсэн мэдээлэл ирсэн. Одоогоор шалгаж байна. Дуусахаар нь мэдээлэл өгье” гэв.
Харин энэ мэт ослоос сэргийлэх ажил үүргийн хуваарьтай ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар Д.Оюунгэрэлд ямар хариуцлага тооцсон талаар Хөтөл “Цемент Шохой ТӨХК”-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Бямба мэдээлэлгүй байгаа гэв.
Ажлаа авснаасаа хойш нийт ДОЛООН удаа хариуцлага алдсан Д.Оюунгэрэл 2019 онд хашиж байв. Тухайн үед буюу түүнийг ажиллаж байх ганцхан жилийн хугацаанд үйлдвэрлэлийн 10 орчим осол нэг жилийн хугацаанд гарч ажилтан, ажиллагсдын хуруу, гар гэмтэх, түлэгдэх зэргээр гэмтэж байсан түүхтэй.
Ажлын хариуцлага удаа дараа алдсан Д.Оюунгэрэлийг дарга болгосон хүн нь Лүндэгийн Наранбаатар юм. Тэрбээр Д.Оюунгэрэлийг дарга болгохдоо өмнөх даргыг өчүүхэн зүйлээр нийнтэглэн халсан түүхтэй. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийн ажилчдын төлөөлөл болсон 30 гаруй хүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй 2023.04.11-ны өдөр уулзаж, хүсэлт тавьсан. Уг уулзалтад байсан “Цемент шохой” ТӨХК-ийн ажилчдыг 2023.04.15-ны өдөр бүгдийг нь ажлаас чөлөөлсөн юм. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн дунд Цемент шохойн үйлдвэрийн ХАБЭА хэлтсийн дарга Д.Баттулга байсан бөгөөд түүний ажлыг Д.Оюунгэрэл гэгчид даатган томилсон байна. Өөрөөр хэлбэл хуучин даргыг нь ХАБЭА чиглэлээр ажилласан ажлын туршлага хангалтгүй гэж гурван жил ажилласан даргаа нэгхэн жил алдаа мадагтай ажилласан Д.Оюунгэрэл гэгчээр сольсон байгаа юм.
Лүндэгийн Наранбаатарын энэхүү “хуудуутай” томилгооны улмаас гурван сарын дотор нийт зургаан осол гарсан байна. Л.Наранбаатарыг эсвэл Д.Оюунгэрэлийг халж солих хүртэл эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож буй залуус сард хоёр удаа осолд орж, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй байгааг үүгээр уламжилж байна.
А.Баярмаа

