Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины аж ахуйг танилцуулав
Мэдээ

Мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины аж ахуйг танилцуулав

Эрхэм админBy Эрхэм админ08/14/2023Updated:08/19/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төв, Монгол женетикс сервис ХХК, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо хамтран суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуйн танилцуулга өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд зохион байгуулжээ.

Өдөрлөгөөр суффолк хонины онцлог шинж чанар, ашиг шим, маллагаа, тэжээл, хэрэгцээний эрлийзжүүлэг, анхаарах зүйлс зэрэг олон талын мэдээлэл өгчээ.

Байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Монгол женетикс сервис” компани 2016 оноос хойш мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуй эрхэлж байна.

Суффолк хонь анх Англи улсад 1810 онд албан ёсны үүлдэр болон баталгаажсан бөгөөд дэлхийд махны чиглэлийн хамгийн шилдэгт тооцогддог, сүүлийн 200 жилд тархалтаараа тэргүүлж байгаа үүлдэр юм.

Үүнээс гадна жигд, нарийвтар ноостой, тус хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд эдэлгээ даах чанараар гайхагддаг тул Канад, Австрали, Америк, Англи болон Европын улсууд ихээр худалдан авч нэхмэл сүлжмэлийн үйлдвэрлэлд хэрэглэдэг байна.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2001-2007 онд хэрэгжүүлсэн “Махны шинэ хэвшлийн хонь бий болгох” шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд манай улсад анхны туршилт, судалгааг хийж байжээ. Дээрх төслийн үр дүнд бэлчээрийн даацад тохирсон, ашиг орлого сайтай хонины аж ахуй эрхлэхэд хамгийн тохиромжтой үүлдэр гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон байна.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.