Завхан аймгийн зартай гавьяат жүжигчин С.Батсүх ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Ардын жүжигчин болсон. Түүний арыг нь бат найдвартай даадаг, бүх юмыг хийдэг, гавьяатын галыг нь манадаг алаг нүдэн гэргий С.Рэнчинпагмыг нь хүмүүс тэр бүр таньдаггүй.
Энэ алаг нүдэн бүсгүй Ардын жүжигчний тогооч, жолооч, уран бүтээлийн зөвлөгч, эхнэр гэх мэт олон ажлыг нь хийж өгдөг юм. С.Батсүхийн хувьд өмнө нь хоёр удаа амьдрал зохиосон бөгөөд алаг нүдэн гэргий нь түүний хувьд гурав дахь амьдрал нь юм.
Өөрөөс нь олон насаар дүү энэ бүсгүй нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ ажиллаагүй бүхий л цаг хугацаа амьдралаа С.Батсүхэд зориулж, өөрийгөө золиослосон байдаг. Тэгвэл дуучин маань цахим хуудаснаа “Дэргэд минь мөнх жаргаарай … Ай хань минь … чамаараан би гоёдог оо” гэжээ.