Сэтгүүлч Гомбын Золжаргал гэхээр мэдэхгүй хүн үгүй. Баримтат нэвтрүүлэг, кино, хөрөг нийтлэлээрээ танигдсан тэрээр СУИС-ийн хүндэт профессор болжээ.
Г.Золжаргал нь АНУ, Португаль, БНСУ, ХБНГУ, Автраль, Тайланд, БНХАУ, Нидерланд зэрэг 20 гаруй орноос олон цуврал сурвалжлагуудыг бэлтгэж байсан хөдөлмөрч эрхэм юм. Монголын үндэсний радио телевизээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр СУИС-ийн РТМУС-ийн сэтгүүл зүйн танхимд багшилж өөрийн мэдлэг чадвараа шавь нартаа өвлүүлэн үлдээж байгаа билээ. СУИС 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр МУСГЗ, Сэтгүүлч Г.Золжаргал, Дуун техник технологийн тэнхимийн багш Ч.Цагаан нарыг СУИС-ийн хүндэт профессор цолоор шагнажээ.
1 сэтгэгдэл
Yoooy. Um maani bolsiim bolov uu gej ailaa shde. Urlag media surguuliinhan yum bol yamar balai medremjgui zurag tavidag yum beeeee