Нэгэн үе фмийн эрин үе гэгдэж байсан тэр үе эргэн ирж “Дэлхийн монголчуудын MGL радио”-г цаг алгасалгүй сонсдог үе ирсэн гэхэд хилсдэхгүй. Энэ ФМ-ийн гол хөтлөгчдийн нэг бол Зандаа буюу Г.Занданхүү юм. Мэдлэгтэй, царайлаг гэж олон бүсгүйчүүдийн краш болсон Зандаа “Хүний ээж” киноны нээлтийн үеэр ийнхүү манай дуранд өртжээ.
Монголын анхны үкүлэлэ хөгжмийн хамтлагийн ахлагч “Tigerfish” хамтлагийн ахлагч байсан тэрээр танин мэдэхүйн arav.mn сайтыг үүсгэн байгуулсан билээ. Өөрийн дуу хоолой, мэдлэг, мэдрэмжээрээ олон түмэнд хайрлагдаж яваа эрхэм бол сонсогчдын хэлж заншсанаар “Хөтлөгч Зандаа” билээ.
Б.Мөнхжаргал