Өнгөрсөн долдугаар сард хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, /2023.07.24/ прокурор руу шилжүүлсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл хэргийг наймдугаар сарын сүүлчээр нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцаасан бол өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/
Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татжээ.

