Монголын загварын урлагт амжилттай яваа залуу үеийн төлөөллийн нэг “Billy”-г залуус андахгүй. Тэрээр Монголын анхны, цор ганц “Androgynous” төрлийн загвар өмсөгч бөгөөд үүгээрээ ч бусдаас ялгарч гарч ирсэн гэхэд хилсдэхгүй. Лана гэдэг нэрээр олонд танигдсан тэрээр сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор орж бие хаагаараа залуусын нүдийг хужирлах болсон.
Загвар өмсөгч төдийгүй шаггүй дуучин гэдгийг тэрээр “Voice of Mongolia” шоугаараа батлаад авсан.