Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Т.Бадамжунай нарын дөрвөн хүнийг шүүхэд шилжүүлж, Ц.Анандбазарыг тусгаарлажээ
Папарацци

Т.Бадамжунай нарын дөрвөн хүнийг шүүхэд шилжүүлж, Ц.Анандбазарыг тусгаарлажээ

Эрхэм админBy Эрхэм админ09/19/2023Updated:09/19/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 Филиппинээс “Шувуу” ажиллагаагаар баривчилж авчирсан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс шилжүүлэн авсан. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэргийг нь үргэлжлүүлэн шалгаад өнгөрсөн долдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т бусад яллагдагч нарын хамт хүргүүлсэн юм. Т.Бадамжунайг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгасан. Түүнтэй хамт мөнгө угаасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн “Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал, “Дарханы зам”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Буяннэмэхээс гадна өөр хоёр хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

\Тэдэнд 2017 оны Эрүүгийн хуулийн 22.5-1-ийн хахууль өгөх, 22.1-1 дэх заалт болох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 18.6-2.2-ын мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.

Уг нь Т.Бадамжунайд холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татсан. Гэвч түүнд холбогдох үйлдлийг тусгаарлан бусад дөрвөн хүнийг нь шилжүүлсэн гэх мэдээлэл баттай эх сурвалжууд бидэнд өглөө. Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охиных нь нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг.Мөн Т.Бадамжунайд Ц.Анандбазар 50 000 ам.долларын хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татагдаад байсан юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.