Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг И монголиа системд байршуулна.

– 2023 оны 09 сарын 15-аас автотээврийн хэрэгслийн гэрчилгээ И Монголиа системд байршина.
– Ингэснээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой.
– Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болно.@19001950