Дуучин Ж.Алтанцэцэг 1992-1997-оны СУИС-ийг төгссөн Дуулаачийн ангийнхтайгаа “Урт цагааны Гудамж” нэвтрүүлэгт оржээ.

Тэрээр нэвтүүлэгт орсон сэтгэгдлээсээ “Манай ангийн супер дуучид оролцсон гоё нэвтрүүлгийг үзээрэй..Нэг Ангийнхан олон жилийн дараа уулзаж Хамтдаа Нэвтрүүлэгт орсоон. СУИС-ийн Дуулаачийн ангийн 1992-1997 оны төгсөгчид дотроос маань 8-н Гавьяат төржээ..Монголын Бахархал болсон Хайдав багш,Пүрэвдорж багш,Найдалмаа багш,Ичинхорлоо багш,Загдсүрэн багш гээд л Монголын дууны урлагийг хөгжүүлэхэд Бүхий л амьдралаа зориулсан АЛТАН үеийн багш нараар заалгасан оюутнууд л даа бид чинь.Тухайн үед нарийн мэргэжил гээд олон жилээр сургадаг хатуу сургадаг Байлаа даа багш нар маань.Төгөлдөр хуураа давтах гэж ангидаа олон хоносон шүү би лав.
багш нараасаа айж хөлөө чичрүүлээд л дуулж үзүүлэх нотоо цээжилж дуугаа давтах гэж СУИС-д өнгөрүүлсэн он жилүүд мину.Олон ч зүйлийг сурсан даа эрдэмтэн багш нараасаа..Уртын дуучдаас МУГЖ.Ширмэнтуяа Бямбажаргал Дуурийн Эрдэнэтуяа, Үнэнзаяа, Уранмандах,Сити сургуулийн багш Алтан-уяа маань Поп хадагтай Сараа, Айзам-2 Жагаа, Харшийн Баска,Алс холын Францаас ирсэн Мийгаа маань гээд л Хамтдаа гоё нэвтрүүлэгт оролцож Сангийн аж ахуй явсан түүх, Дуучин болох гэж хөглөж явсан олон Сайхан дурсамжаар Хөглөгдсөөн.Бидний оюутан нас үнэхээр хөгжилтэй дурсамжтай Бас ч түүхтэй байсан шүү.
Бүгд л оюутан цагаасаа Урлагт тэмүүлж хүч авьяасаа сорьж явсан.Ангийнхаа Сайхан андуудтайгаа уулзах үнэхээр Гайхалтай байлаа..
Одоо бүгд л дууны урлагтаа үнэнчээр зүтгэж Тус тусын ажлаа нэр төртэйгээр хийж олон шавь нар төрүүлж яваа Бахархалт хүмүүс. Та нартаа Амжилт хүсье” гэжээ.









