Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нэг хотхонд 22 орон сууц худалдан авсан гэв үү
Мэдээ

Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нэг хотхонд 22 орон сууц худалдан авсан гэв үү

Эрхэм админBy Эрхэм админ11/22/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
АТГ-аас өчигдөр хийсэн мэдээллийн үеэр Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд авлига, албан тушаалын хэрэгт эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн талаар мэдээлсэн юм. Тус газрынхан авлигын гэмт хэрэгт 19 хүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа гарыг тогтоох, Монгол Улсад авчрах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд тэдний дунд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Монголын төмөр зам” компанийн захирал асан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нарыг авчрах ажлыг байнга хийж буйг тодотгоод, нэлээд хүндрэл учирч буйг хэлсэн юм. Тухайлбал, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанаас оргосон нэг яллагдагч Монголоос Турк улс руу онгоцоор очиж, цаашаагаа Франц, Нидерланд улс руу агаарын хөлгөөр нисэн, тэндээсээ Вьетнам руу автомашинаар явсан маршрутыг тогтоожээ. Улмаар тухайн яллагдагч Вьетнамаас Австри, Грек, Нидерланд, АНУ-ын Лос-Анжелес, Орландо хот руу дамжин явсан нь байгаа газрыг тогтоох, шилжүүлэн авахад хүндрэл учруулж буй гэнэ.
Түүнчлэн энэ үеэр зарим хэргийн яллагдагчийн битүүмжилсэн хөрөнгүүдийг танилцуулсан юм. Тэдний дунд Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Арцатын ам дахь “Арцат апартмент” хотхоны 1431 дүгээр байранд нийт 22 орон сууц, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөөний 24 дүгээр байр буюу “Park place” цамхагт хоёр ч оффисын барилга битүүмжлээд буй. Эдгээр нь Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалын хэрэгт холбогдуулан царцааж, хохирол төлбөрт тооцуулахаар прокурорын тогтоолын дагуу шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан объект гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.