Зөвлөгөө: “Монгол эм тангийн тухайтад…”
Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаа эмч зөвлөж байна.

Бид Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаа эмчийн ард олны эрүүл мэндэд зориулсан зөвлөгөө мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа бид та бүхэндээ ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор Ү.Байгалмаа эмчийн тэмдэглэлээс “Монгол эм тангийн тухайтад…” хэмээн мэдээллийг хүргэж байна. Эмчийн бичсэн тэмдэглэлд ямар нэгэн засвар оруулаагүй болно.
Юуны өмнө та бүхнийхээ Монгол эм тангийн тухай сонирхож ихээхэн асуулт илгээж байдагт гүнээ талархаж байдаг шүү. Тиймээс өнөөдрийн энэ зав чөлөөг ашиглан ихэвчлэн ирдэг асуултуудад аль болох дэлгэрэнгүй хариулахыг хүсэж байна. Үүнд:
– Монгол эм тан уухад гам барьдаг гэсэн тиймээс уухаас айгаад байх юм үнэн үү?
– Монгол эм тан уухад тусгайлан гам барьдаг эм тан тун ховор. Туйплантай тан, эрдэнийн үрэл зэргийг уухад тусгайлан гам барьдаг нь үнэн. Гэхдээ эдгээр эмийг маш ховор өгдөг.
Бидний өдөр тутам уухыг зөвлөдөг бие махбодыг сэргээж, дархлааг дэмжих зэрэг эм тангууд ямар ч гам барих шаардлаггүй байдаг. Тийм ч учраас монголчууд улиралдаа болон бие махбодоо тэгштгэх зорилгоор байнга хэрэглэдэг байсан учраас маниусын уудаг Манашитан, сэвхэнд сэрдэг тав, тамирт танчин 25 гэх мэт хэлц үг гарч байжээ. Судлаачидын ажиглалт дүгнэлтээр Монгол Уламжлалт анагаах ухаан нь Энэтхэгийн халуун бүс болон Түвдийн өндөрлөг газар ба Хятадын нам дор газрын анагаах ухаанаас өөр харин Төв Азийн цээжнээ орших Монголчуудын төдийгүй Ази Европчуудын тал нутгийн ард түмний бие махбодод тохирсон олон арван ухаант мэргэдийн оюуны хурц ирээр шүүн боловсрогдож, олон мянган жил хэрэглэгдэн баталгаажсан байдгаараа онцлог тул айгаад байх элдэв гам барих шаардлаггүй харин ч хэрэглэхэд амар хялбар юм байна гэж хүмүүсийн таралхалыг хүлээж байдаг юм аа.
– Монгол эм танг ууж байхад Европ эмчилгээтэй хамт хэрэглэж болдог уу? Хоорондоо харшилдаг уу?
– Монгол ба Европ эм, эмчилгээг хамт хэрэглэж бололгүй яахав. Хоорондоо харшилахгүй. Учир нь Европ эм бол ихэвчлэн шинж тэмдэгийг дарах зорилгоор уудгийг хүн бүхэн мэднэ. Тухайлбал даралт ихсэж байгаа хүнд даралтыг буулгах, хаван хөөх, тайвшруулах, өвдөлтийг намдаах…. гээд л
Харин Монгол эм тан, эмчилгээ бол шалтгааныг нь олж эмчилэх, дараагийн үр дагавараас урьдчилан сэргийлэхийг эрхэмлэж “Өвчин гэдэг бол бүх л бие махбодийн хямрал гэж үзээд бие махбодыг хор бохирдлоос цэвэрлэж эд эсийг сэргээн эрхтэний үйл ажиллагааг хэвийн болгосноор шалтгаан нь арилж улмаар шинж тэмдэг нь өөрөө арилна” гэсэн зорилгооор эм тангаа өгч эмчилгээгээ хийдэг.
Тэгэхээр 2 лаа хүний өвчин эмгэгээс нь салгаж туслах гэсэн нэг зоригын төлөө боловч арга барил нь өөр байгааг та анзаарсан байх.
Тиймээс хоорондоо харшилдахгүйгээр барахгүй харин ч бие биеээ нөхөөдүр дүн нь ч давгүй байх нь бий.
– Ууж байгаа Европ эм, эмчилгээгээ зогсоох шаардлагатай юу?
– Дээр тайлбарласнаар шууд зогсоох шаардлаггүй. Хамт ууж байгаад аяндаа тухайн өвчний шалтгаан арилж бүх эд эрхтэн хэвийн ажиллаад ирэхээр шинж тэмдгүүд нь аяндаа арилаад ирнэ тэр үед европ эмүүдээ эмчийн хяналтан дор аажмаар орхиж болно. Учир нь ихэнх хүн олон жил эмүүд уусан байсан байдаг учраас бие махбод нь дассан байх боломжтой нөгөө талаас тухайн хүн ингэж уусаар сэтгэл санааны хувьд дасч өөрийгөө эдгээр эмнээс хамааралтай гэсэн бат итгэлтэй болсон байдаг. Ер нь амьдрал дээр харж байхад ирж буй хүмүүсийн ихэнх нь ходоодны салстыг хамгаалах эм, цус шингэлэх эм, даралтны эм, зүрхний эм, нойрны эм, чихрийн шижин болон холетролын эсрэг эм бараг хүн болгон ууж дээр нь тухай өвчиндөө болон төрөл бүрийн дааврын гаралтай ба антибиотик зэрэг эмүүдийн давхар ууж байдаг. Ийнхүү анх даралтны эмээр эхэлж байсан бол жил ирэх тутам нэмэгдсээр өдөрт 20 гаруй таблетик уудаг хүн ч байдаг. Тэд мэдээж шууд орхиж болохгүй.
Харин Монгол эм тан ууж бие махбдыйн үйл ажиллагаа хэвийн болсноор эдгээр эмүүдээ бага багаар орхисоор эрүүлжиж чаддаг гэдгийг хэлэхэд үнэхээр бахархалтай.
– Монгол эм тан уухад өвчин хөдөлгөдөг үү?
– Үгүй. Монгол эм тан уухад бие махбодыг тэгшитгэдэг тул эхлээд шууд үр дүн харагдахгүй байж болно. Тэгэхээр урдах өвчин арилаагүй хэвээр мэт санагддаг болов уу. Гэхдээ ихэнх хүмүүс “Бие их сайхан боллоо” л гэдэг учир нь эд эсийг сэргээж өгч байгаа учраас бие нь хөнгөрч сэтгэл санаа нь сэргэдэг. Өвчин нь ч уг шалтгаанаасаа арилдаг. Зарим эргэлзээтэй тохиолдолд өвчнийг хөдөлгөж байгаад оношыг тодруулах, эмчлэх эмчилгээний “Түнших арга” гэж байдаг ч мөн ховор хэрэглэдэг.
– Монгол эм танг их удаан уудаг гэсэн хир удаан уух вэ?
– Тухайн өвчний үе шатаас болон эмчилгээг хүлээн авах тухайн хүний бие махбодын онцлогоос их шалтгаалдаг. Тухайлбал бөөрний чулуутай хүн 14 хоног Сүгмэл 10 Бөөрний Арүр 18 Сэма 3 тай уугаад бүгд шээсээр туугдаад л гарчихаж байхад зарим нь удаан ууж байж аажмаар бага багаар арилдаг. Ер нь европ эмүүдэд цус шингэлэх, даралт буулгах…. гээд насаараа л уух заалттай эмүүд их байдаг бол Монголын уламжлалт анагаах ухаанд насаараа уух заалттай эм тан байдаггүй. Харин бие махбодынхоо онцлогтой холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлж бие махбодоо тэнцвэртэй байлгах үүднээс л хувь хүн өөрөө хүсвэл жирийн үед ч ууж байхад өвдөхгүй байж чаддаг. Жишээ нь төрөлхийн цус шарын халуун давамгайлсан халуун махбодтой хүн даралт ихсэх улмаар цус өтгөрөх, цус харвах магадлал өндөр тул элэг цөсний эм тан цусны халуун хөөргийг дарах сэрүүн чанартай эм танг зуны халуун, болон хавар, намар идэр насныхаа үед уугаад байхад дээрх өвчин эмгэгээс сэргийлж чадах бол ер нь хоол ундны шингээлтийг сайжруулах тунгалаг 5 зэрэг эмийг уугаад байхад хоол унд шингэлт сайжирч хэрэгтэй шим тэжээлээ авч чадсанаар яс сийрэгжих зэргээс сэргийлж чадна гэх мэтээр тухайн цаг улирал махбоддоо тохируулж хэрэглэж чадсанаар бие махбодоо тэгштгэн өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг.
– Монгол анагаах ухааны эмчилгээ, эм тан шинжлэх ухаанаар батлагдсан юм уу?
– Монголын уламжлалт анагаах ухааны эм тангууд дээр шинжлэх ухааны үүднээс судалгаа ихээр хийгдэж байгааг хэлэхэд таатай байна. Энэ талаар үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан Ардын эмнэлэгийн хүрээлэнгийн нэрт судлаач академич Ц. Хайдав, Б. Даваацэрэн, Д. Хишгээ,Варламова, Оюун, Пүрэвсүрэн, Хишигжаргал, Наранцэцэг, Чимэдрагчаа, Анагаахын дээдийн Уламжлалтын тэнхим Цэрэгдагва, гээд л олон арван эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж, эм тэнгийн найрлага үйлдлээр эрдмийн зэрэг хамгаалж байгаа нь шинжлэх ухаанч чанартайг харуулж байгаа хэрэг юм. Мөн Уламжлалт анагаахын эрдэмтэдээс Б.Давгацэрэн, Ш.Болд гээд академичид төрөн гарсан бөгөөд Монголын уламжлалт анагаах ухааны нэрт эрдэмтэн Бадамжавын Болдсайхан багш гэхэд л НҮБ ийн ёс зүйн хорооны шинжээчээр маш олон жил ажиллаж байгаа зэрэг нь мөн л шинжлэх ухааны талаас өндөр үнэлж буйн баталгаа юм даа. Гадаадын олон арван эрдэмтэд жил ирэх тусам Монгол анагаах ухааныг маш ихээр сонирхон судалж байна. Саяхан Варшавт болсон Бонифатруудын буюу Польшийн ургамлаар эмчилдэг лам нарын олон улсын хурал дээр гэхэд л 10 илтгэгчээр 6 нь Монгол орны ургамал эм тангийн судалгааны талаар ярьж байсан нь үүний нэгэн түүхэн гэрч билээ. Түүхэн талаас нь авч үзвэл Монгол эм тан, эмчилгээ доод зах нь 5000 жилийн өмнөөс тасралтгүй хөгжиж явсаар өнөө үед ирсэн байдаг. Энэ талаар олон салбарын олон арван эрдэмтэдийн бүтээлээс судалж байж олсон өчүүхэн мэдлэгтээ үндэслэн “Монголын Уламжлалт анагаах ухааны түүх” хэмээх номондоо бичсэнийг минь сонирхон уншиж, уншигч та өөрийн мэргэн оюундаа тунгаан үзнэ буй за. Ингэж судалж байх явцад миний олсон хамгийн гол ололт бол энэхүү Монголын уламжлалт анагаах ухаан бол ердөөсөө л тасралтгүй хөгжсөөр өнөө үед ирсэн маш эртний өвөг анагаах ухаан нь харагддаг. Өөрийн гэсэн түүх, онолын үндэстэй тэр нь бараг 100,000 гаруй жилийн түүхтэй, 1000 мянган жилдээ дэлхийд алдаршиж байсан анагаах ухаан юм байна лээ. Тухайлбал 2000 гаруй жилийн тэртээх Хүннү гүрний үед “Нүүдэлчдийн хар үрэл нь …өвчнийг анагаах хувилгаан буюу шидэт жор юм” хэмээн шагшигдаж байсан бол 1000 гаруй жилийн өмнө Их Монгол улсын үед “Монгол аргаар эмчлэх нь дэлхийд алдаршжээ” хэмээн мөн л гадаадын эрдэмтэн мэргэд дуу алдан бичиж байсан байдаг. Тэр үед Монголын хаад шинжлэх ухааныг эрхэмлэн үзэж дэлхийд 5 шинжлэх ухааны оргил төвүүдийг байгуулж алдар нэрээ цуурайтуулан дэлхийн шилдэг эрдэмтэдийг хуран цуглуулж дэлхийд гайхагдаж байсан учраас Монголын уламжлалт анагаах ухаан нь ч доод зах нь 1000 жилийн өмнө шинжлэх ухаанаар батлагдсан юм даа гэж баттай хэлэх байна.
– Монголын эм тан, эмчилгээ эмчилж чаддаг гэж та ямар үндэслэлээр хэлж байгаа юм, үнэхээр тусладаг нь үнэн үү?
– Миний бие 30 гаруй жил Монголын уламжлалт анагаах ухаанд тууштай зүтгэж ирлээ. Үүний хажуугаар Европын анагаах ухааныг Монголд болон Польш улсад тус бүр 6 жилийн праграммыг нь үзэж шалгалтыг нь өгч энэ хоёр улсын хүн эмчлэх мэргэжлийн үнэмлэхийг хугацаагүй эрхтэйгээр гардан авсан юм. Тийм ч учраас энэхүү хоёр анагаах ухаан ялангуйа орчин үеийн анагаах ухааны мэдээллээс хоцрохгүйн тулд олон улсын хурал зөвлөлгөөнд оролцож сургалтанд нь сууж эмч эрдэмтэдтэй мэдээлэл, санал хүсэлтээ солилцсоор байгаа. Иймээс Монголын уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн анагаах ухаан гэсэн энэхүү 2 анагаах ухааны үүднээс өвчтөндөө онош тавьж, эмчилгээ болон эмчилгээнийхээ үр дүнг хянаж байдгийн хувьд Монголын Уламжлалт анагаах ухаан ямар ямар өвчинд тусалж чаддаг вэ гэдгийг баттай хэлж чадна. Мэдээж бүх өвчнийг эмчилэхгүй. Нэгэнт өвчин маш хүндэрч Монголын уламжлалт анагаах ухаанаар халуун нь эцэстээ хүрч тамир нь шатсан, хүйтэн нь ёроолдоо бууж чөмөг нь царцсан зэрэг эмчилгээ нь нэгэнт оройтсон өвчинд эмчилнэ, чадна гэж ам гарахгүй ээ. Тийм ч учраас Монголын уламжлалт анагаах ухааны гол зорилго, үндсэн чиг хандлага бол урьдчилан сэргийлэлт байдаг юмаа.
– Монгол эм тан харшил өгдөг үү. Намайг ургамлын харшилтай учраас Монгол эм ууж болохгүй гэж эмч хэлсэн. Би энэ өвчнөөс яаж салах вэ. Энэ Европ анагаах ухаанд найдаж олон жил харшлын эсрэг эмүүдийг уулаа тус алга таньд ямар нэг эмчлэх арга байна уу?
– Байлгүй яахав дээ. Ер нь аливаа нэг харшил гэдэг бол бие махбодын үйл ажиллагаа хямарснаас аливаа мэдээлэлийг хүлээн авах чадвар муудсанаас танихгүй эсрэг биет буюу антигенд үзүүлж байгаа хариу урвал юм. Тийм ч учраас Монголын уламжлалт анагаах ухаанд цусан хөөргийн халуун гэж нэрлэдэг. Тиймээс энэ хөөрсөн цусыг хийтэй нь намдааж бие махбодын хэт мэдрэг чанарыг тайвшруулнаас бүрэн эдгээх боломтой. Энэ бол өвчин биш бие махбодын хямрал юмаа. Тиймэээс бие махбодоо тэгштгэж юуны өмнө ходоод гэдсэнээс боловсрон тархаж байгаа цус шар усны халууныг тэгштгэдэг. Тэгэхээр халуун цусыг боловсруулж, хөөрөгдөхгүй болно. Хн харшил гэж байхад ходоод гэдэс хоол боловсруулалт ямар хамаа байнаа гэж бодож болох юм. Гэвч ингэж үндэсийг нь эмчилж байж л бүрэн эмчилдэг юм даа. Харин зөвхөн хамрын нусыг хатаах, найтаахыг намдаах, маажуурыг намдаах, тууралтыг арилгах гээд нойрсужлах үйлдэлтэй химийн гаралтай эмүүд, хүчтэй дааврын тосыг түрхсэн ч түр зуур намдаах ч жил ирэх бүр улам л харшил өдөөгч нь нэмэгддэг талтай байдаг нь ирж буй өвчнүүдээс харахад тодорхой байдаг. Монгол эм тангийн хувьд олон найрлагатай байдаг нь нэг ургамлынхаа хоруу чанарыг нөгөө нь дарж, сул үйлдлийг нь нөгөө нь нөхөж, дэмжиж сэргээх зэрэг харилцан зохилдуулж маш нарийн боловсруулан хийгдсэн байдаг учраас харшил өгөх нь хувь хүний ургамалд мэдрэг байдлаас шалтгаалж 0,1 хувь байж болох юм. Ер нь харшил өгдөггүй гэж хэлж болноо. Ийм ч учраас Монголын уламжлалт анагаах ухаанд нэг найрлагтай өвс ургамлыг эмчилгээнд хэрэглэхийг таашаадаггүй. Ходоодны галыг сөнөөнө, амь аргацаасан хүний арга гэж Гэгээнтэн багш маань хэлдэг байсан.
– Монгол эм тан уухад заавал судсаа бариулах шаардлагатай юу?
Ер нь өөрийнхөө махбодын онцлогоо мэдээд авсан тохиолдолд бие мах бодоо тэгштгэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байх зорилгоор цаг улиралын хувирал, бие махбодидоо тохирсон эм танг ууж болноо. Тухайлбал Зуны улиралд дээр дурдсан зүрх элэг цус шарын халууныг тэгштгэх өвлийн улиралд бөөрний тамир болон хоол боловсруулах эрхтний тамир чадлыг сайжруулах бүлээн чанартай эм тан хавар намар дархлааг дэмжих зэрэг эм тан уугаад байхад бие махбод хямрахгүй өвчнөөс ч урьдчилан сэргийлж чадна.
Тийм учраас манай эртний өвөг дээдэс хүүхдээ 16 нас хүрэхээр нь сайн оточ маарамбад судсыг нь бариулж махбодыг нь хэлүүлж насан туршдаа мартахгүй байхыг чандлан хэлж өгдөг байсан учраас тэр хүн өөрийн махбодийн онцлогтоо тохирсон идээ ундаа, явдал мөр, эм тан, заслаа зохицуулан хэрэглэж эрүүл саруул байсан учраас манайхан эртний хүмүүс яс сайтай байжээ хэмээн ярьцгаадаг. Энэ нь эртний Монголчууд эрүүл чийрэг биетэй байсныг илтгэж байгаа хэрэг ээ.
Одоо цагт амьдарч байгаа бид ч мөн аз хийморьтой хүмүүс билээ. Энэхүү гайхамшигт анагаах ухаан уламжлагдсаар өнөө цагт ирж түүнийгээ чөлөөтэй хэрэглэж, дэлгэрүүлэн хөгжүүлж болох таатай эрэн зууны үе бидний өмнө ирээд байна. Учир нь Монгол улс ДЭМБ-ын гишүүн 191 орноос “Төр засгаас нь Уламжлалт анагаах ухаанаа дэмждэг 25 орны нэг нь болсон юм. Үүнийг сонссон дэлхийн олон эрдэмтэд танай улс Хос анагаах ухаантай түүнийг нь бүр төр засгаас нь зөвшөөрсөн ямар ухаалаг хэрэг вэ. Манайд хүсээд ч ийм эртний уламжилж ирсэн гайхамшигт анагаах ухаан байхгүй нь харамсалтай хэмээн бахархан ярилцахыг өөрийн биеэр сонсож Монгол улсаараа, Монголынхоо уламжлалт анагаах ухаанаар, Ухаант өвөг дээсэсээрээ үнэхээр бахархаж байлаа.
Тиймээс Монголын уламжлалт анагаах ухаанаараа бахархаж энэхүү анагаах ухаанаа ухаалгаар хослуулж чадсанаар та өөрийнхөө бие мах бодод томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг бөгөөд цаашилвал гэр бүлдээ эрүүл байхын жаргалыг хайрлаж, эрүүл бие саруул ухаанаар улс эх орондоо ч ихээхэн хувь нэмэр оруулж чадах билээ.
Үржингийн Байгалмаа
2020.4.5.
Бид “Байгаль брэнд”, Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаатай хамтран таны эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
Та бүхэн”Хутай билиг” уламжлалт ба дотрын эмнэлэгт үзүүлэн монголын анагаах ухааны гайхамшигийг мэдэрч, эрүүлжих боломжтой.

📞Холбогдох утас:
99809223, 80631994
📍 Хаяг:
1. БГД, 3 4-р хорооллын эцсийн И мартын уулзвараар урагшаа эргээд Төрийн банк, Монгол шуудангийн урд зам дагуу
2. ЧД, Барилгачдын талбайн зүүн талд, Хийморь хотхон 4/7-р байр


