Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хоёрхон өгүүлбэрийг зөв найруулж, хянаж чадахгүй байгаа шүүгч, шүүгчийн туслах ИЧИГ ИЧИГ
Мэдээ

Хоёрхон өгүүлбэрийг зөв найруулж, хянаж чадахгүй байгаа шүүгч, шүүгчийн туслах ИЧИГ ИЧИГ

coolBy cool12/08/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Нүүрсний сонсгол болж байгаатай холбоотойгоор  цахим орчинд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиуны гарын үсэгтэй албан бичиг явах болов. Харамсалтай нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиуны гарын үсэгтэй албан бичиг найруулгын алдаатай, тэр нь буруу ойлгогдохуйц байх юм.
Тодруулбал, эхний өгүүлбэрт “Шүүгдэгч Б.Ганхуягийг “Нүүрсний” сонсголд оролцуулах талаар лавлагаа, мэдээлэл гаргуулах тухай танаас ирүүлсэн хүсэлттэй танилцлаа” гэж найруулбал зөв болох байж.
Хоёр дахь өгүүлбэр нь ЧДЭХАШШ Монгол Улсын Их хурлыг зохион байгуулж байгаа мэт ойлгогдохуйц ноцтой алдаатай болж. Угтаа бол Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “нүүрсний” гэх нээлттэй сонсголд шүүгдэгч Б.Ганхуягийг дуудах талаар хүсэлт, албан бичиг ирүүлээгүй болно” гэж найруулсан бол зөв, ойлгомжтой болох байлаа.
Хуульчид ч угаасаа “модон” хэллэг, найруулгатай болохоор ийм “модон” байгааг ойлгож болж байна. Гэхдээ энэ бичгийг мэдээж шүүгчийн туслах нь боловсруулсан нь тодорхой. Харин ЧДЭХАШШ-ийн ерөнхий шүүгч Б.Халиун уншиж хянаад гарын үсэг зурж баталгаажуулж байгаа бол хариуцлагатай хандах ёстой.  Хоёрхон өгүүлбэрийг зөв найруулж, хянаж чадахгүй байгаа шүүгч, шүүгчийн туслахыг Шүүхийн ерөнхий зөвлөл яаж шалгаруулж ажилд томилсон байдаг юм бол гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.
Өмнө нь анхан шатны нэг шүүхийн шүүгч Үндсэн хуулийн цэцэд үг үсэг, утга найруулгын асар их алдаатай албан бичиг хүргүүлсэн байдаг. Цэцийн гишүүн уг бичгийг нь улаан, эрээн болгоод ШЕЗ-д хүргүүлж байсан түүхтэй. Дээр дурдсан хоёр тохиолдол шүүгч нарын, ирээдүйд шүүгч болох хүмүүсийн бичиг үсгийн боловсрол тааруухан байгааг илтгэж байгаа юм.
шүүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.