Залилагч, луйварчдын үйлдлийн арга улам бүр нарийсаж, зохион байгуулалттайгаар бүлэглэн иргэд, байгууллага, ажахуйн нэгжүүдэд маш их хэмжээгээр хохирол учруулсаар байна. Монголчууд ч амар хялбар аргаар мөнгө олохын тулд залилагч, хууран мэхлэгчдийн өгөөшинд амарханорж, хамаг хөрөнгөө алдчихаад эцэстээ амиа хорлосон тохиолдол ч гарлаа. Мөнгө их хэмжээгээр “эргэлдүүлдэг” банк, банк бус санхүүгийн байгууллага, элдэв сангийн хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнууд нь луйвардаж, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэдийн “хуруу хумсаахуйхлан” байж олсон хэдэн төгрөгийг нь ч луйвардах явдал гарсаар. Хувьцаа гарган иргэдээс их хэмжээниймөнгө татан төвлөрүүлж буй “Голомт” банктай холбоотой, тус банкны албан тушаалтнуудын харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг луйвардсан хэргийн талаардор өгүүлье. Өнгөрсөн нэгдүгээр сард “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн хүрээнд тус банкнаас авсан зээлээзориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжийн тоонд“Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн зээлийг ч хэлэлцэж байсан билээ. Тодруулбал, “Д.Баясгалангийн 100 хувийнэзэмшлийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Хөгжлийнбанкнаас авсан нийт зээлийн 135.1 тэрбум төгрөгөөр“Голомт” банк дахь авлага болон зээлээ хаасан байна. Иймд шинжээчийн зүгээс зээлийг зориулалт бусаарашигласан гэж үзсэн” хэмээн танилцуулж байсан билээ. Гэвч эл зээлээ “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн дуулиандэгдсэний дараахан хаасан байдаг.
“Солонго” салбарыг луйвардсан хүмүүсийн хэргийг шүүх яагаад хэлэлцэхээс цааргалав
Сүхбаатар дүүргийн нутаг дахь, олны нэрлэж заншсанаар“Хүүхдийн-100”-гийн “Голомт” банкны “Солонго” салбараас 14 жилийн өмнө буюу 2009 оны тавдугаарсарын 23-нд 608 сая төгрөг луйвардсан хэрэг гарч байсанюм. Тухайн үеийн 608 сая төгрөг гэдэг өнөөгийнхтэйхарьцуулшгүй их мөнгө байж таарна. ШШГЕГ-ын харьяаБанк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулахалбаны данснаас дээрх хэмжээний мөнгийг хуурамчбичиг баримтаар залилан авсан хэргийг Чингэлтэйдүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн цагдаагийнтасгийнхан шинээр бий болгосон хэрэг илрүүлэх аргатактик ашиглан холбогдогчдыг нь олж тогтоосноос хойшхоёр жилийн хугацаа өнгөрлөө. Мөрдөгчид хэргээ шалгаждуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Сүхбаатар дүүргийнПрокурорын газарт шилжүүлсэн юм. Уг хэрэгт хяналтынпрокурор М.Сүхчулуун яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэйдүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэдөнгөрсөн зун шилжүүлсэн аж. Гэвч тус шүүхийн шүүгчД.Ренченхорол 2023 оны долоодугаар сарын 18-нд хэлэлцээд, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээрбуцаахаар шийдвэрлэжээ. Үүнийг нь Сүхбаатар дүүргийнПрокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуунэсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдахшатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийншүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дахин шинжээчтомилж дүгнэлт гаргуулах, хохирлыг нарийвчлан тооцох, хэргийн оролцогчдод шинжээчийн дүгнэлттанилцуулалгүй эрхийг нь зөрчсөн гэж дүгнэсэн ньүндэслэлтэй гэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давжзаалдах шатны шүүх үзжээ.
Уг нь эл хэрэгт Б.Ариунаа, Д.Ариунчимэг, М.Орхонбаяр, М.Мөнхжавхлан, Ө.Хонгорзул, Б.Уранбаатар, Г.Энхмаанарыг яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахимхэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бийболгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан”, 17.3-3.3 дахь хэсгийн “энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг байгуулж үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэдшилжүүлээд байсан юм.
“Голомт” банкны “Солонго” салбарын удирдах албан тушаалтан Б.Ариунаа, түүний хамаарал бүхий этгээдболох М.Орхонбаяр, тус банкны “Баянзүрх” тооцоонытөвийн эрх бүхий ажилтан Д.Ариунчимэг, Б.Уранбаатар, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газарт ажиллаж байгаад сүүлд“Сүү” ХК-д менежер болсон М.Мөнхжавхлан нарыг анххолбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэд Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны нягтлан бодогчийн бичиг баримтыг ашиглан гарын үсгийгнь дуурайлган зурж, уг албаны тамга, тэмдгийгхуурамчаар үйлдэн төлбөрийн даалгавар бичиж, 608 саятөгрөг залилан авсан хэмээн буруутгагдаж буй. УлмаарМ.Мөнхжавхлангийн бусдын хаясан бичиг баримтаарүүсгэн байгуулсан ТАЭӨС компанийн данс руу угмөнгийг шилжүүлсэн аж. Мөн Б.Ариунаагийн найз, нотариатч Г.Энхмаа хуурамч бичиг баримтыг баталсан байж болзошгүй хэмээн буруутгагдаж байгаа юм билээ. Уг хэрэгт ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийнхоршооны төлбөр барагдуулах албаны ажилтанӨ.Хонгорзул бас яллагдагчаар татагдсан юм.
2011-2012 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчасан, АН-д эрх бүхий албан тушаал хашиж байсанМ.Орхонбаяр, М.Мөнхжавхлан нар төрсөн ах дүүс гэнэ. М.Орхонбаяр “Голомт” банкнаас 608 сая төгрөглуйвардсан үйлдэлд холбогдохдоо БНХАУ-ын иргэнМ.Хасдалай гэгчийн хуурамч бичиг баримтыг ашигланчек гаргуулан авч, уг мөнгийг дүүгийнхээ байгуулсан компанийн данс руу бэлэн бус гүйлгээгээр шилжүүлсэн хэрэгт сэрдэгдсэн.
Харин “Голомт” банкны “Баянзүрх” тооцооны төвийн эрхбүхий ажилтан Д.Ариунчимэг нь ШШГЕГ-ын харьяаБанк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны данснаас 608 сая төгрөг хуурамч компани руушилжүүлэх ажлыг гардан гүйцэтгэчихээд төд удалгүй өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гэдэг. Түүнээс хойшгэр бүлээрээ шинэ орон сууц авч, банканд хадгаламжийнданс нээлгэн, өөрсдийнх нь компанийн үйл ажиллагаанаасолсон орлого гэнэт өссөн зэрэг сэжигтэй үйлдлүүдтогтоогдсон аж. Тиймээс ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны“Голомт” банкан дахь данснаас 608 сая төгрөг луйвардсангэж буруутгагдаж, тэдний холбогдсон хэргийн хөөнхэлэлцэх хугацаа мэдээж аль хэдийн дууссан. Гэхдээшүүхээр гэм буруутай, эсэхийг нь тогтоолгож, учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх нь шударга ёсонд нийцэхболохоор прокурорууд ийнхүү шүүхэд шилжүүлээд, хариуцлага тооцуулах гээд байгаа юм билээ. Угтаа бол“Голомт” банк ч, ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламжзээлийн хоршооны төлбөр барагдуулах алба ч хохиролгүйболчихсон учраас аль нь ч төдийлөн ач холбогдол өгөхгүйбайгаа гэсэн. Гэхдээ тэднийг хохиролгүй болгох мөнгийг Монголбанкны Эрсдэлийн сангийн хөрөнгөөс гарганБанк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулахалба руу 608 сая төгрөг шилжүүлсэн аж. 2009 онд энэхэрэг гарч, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байх үед“Голомт”-ынхон хэргийг илрүүлсэн цагдаагийнхныгалдагдсан мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээнийтөгрөгөөр шагнахаа амласан байдаг. Харин тус банкныхануг мөнгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрынхандөгсөн, эсэх нь тодорхойгүй өнөөг хүрчээ.
Банкны ажилтан мөрийтэй тоглоомд донтсоны хохирогч нь харилцагчид болов
“Голомт” банкны “Ард” салбарын харилцааныменежерээр ажиллаж байсан Э.Өлзийтогтох хэмээх залуухуурамч баримт бичиг болон цахим хэрэгсэл ашиглан иххэмжээний мөнгө залилан авчээ. Тэрбээр садангийнхүмүүс болон найз нөхдийнхөө нэр дээр 2019 оныхоёрдугаар сараас эхлэн “Алтан амекс”, “Ган” хэмээхбагагүй хэмжээний зээл олгодог карт гарган өөрөөашиглаж, улмаар тэдгээр картынхаа зээлийн эрхийг 75-90 хүртэл сая төгрөгөөр нэмэгдүүлэн авч байжээ. Ингэснээр Э.Өлзийтогтох “Голомт” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 266.4 сая орчим төгрөгийг луйвардчихсан гэнэ. 2015 оны гуравдугаар сард анх ажилд орсон тэрбээр2-3 жилийн дотор албан тушаал дэвшиж, зээл хариуцсанхарилцааны менежер болсон аж. Анх төрсөн эгчийнхээхүүхдийн нэр дээр таван сая төгрөг, 50 ам.долларынзээлийн эрхтэй “Алтан амекс” карт нээж, түүнийхэээрхийг удирдлагадаа мэдэгдэлгүй 88 хүртэл сая төгрөгөөр нэмэгдүүлсэн гэнэ. Дараа нь ангийн найзынхаа нэр дээрөөрт нь мэдэгдэлгүй 1500 ам.доллар, 25 сая төгрөгийнзээлийн эрхтэй карт гаргаж 90 хүртэл сая төгрөг авах гэхмэтээр дээрх хэмжээний мөнгө завшсан юм байна. Энэталаараа Э.Өлзийтогтох “Би хүмүүсийн нэрийн өмнөөсматериалыг нь хуурамчаар бүрдүүлж карт захиалсан. Зээлийн эрхтэй карт захиалаад, байгаа мөнгөөр юмхийгээд, эргүүлээд төлчихөж болох юм байна гэж ойлгондээрх картуудыг нээсэн. Тэгсэн миний бодол, төлөвлөгөөгөөр болоогүй” хэмээжээ.
Э.Өлзийтогтох уг картуудыг нээхдээ тухайн хүмүүстэй ямар нэг холбоо хамааралгүй хадгаламжийн дансыг карт нээлгэгчдийнх мэтээр баримт бүрдүүлж захиалсан гэнэ. Үүнийг нь хадгаламжийн жинхэнэ эзэд мэдээд “Голомт” банкнаас мөнгөө авч, хадгаламжийн гэрээгээ цуцалжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Э.Өлзийтогтох мөрийтэйтоглоомд донтож, их хэмжээний мөнгө алдсаныгаа“Голомт” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дансанд нэвтэрч танилуудынхаа нэрээр зээлийн эрхтэйкарт гарган авч төлсөн байж болзошгүй нөхцөл байдал ч тогтоогдсон гэдэг. Өөрөөр хэлбэл, өмнөх өр төлбөрөөтөлөхийн тулд “Голомт” банкны “Алтан амекс” гэхкартын эрхийг нэмэгдүүлж аван, хойд хормойгоороо урдхормойгоо нөхөхийн үлгэрээр ажиллаад, эцэстээ энэ ньилэрсэн аж.
Шүүхээс “Голомт” банкны “Ард” салбарын харилцааны менежерээр ажиллаж байсан Э.Өлзийтогтоход Эрүүгийнхуулийн 17.3-2.2-т заасан “баримт бичиг, цахим хэрэгсэлашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих ял оноон, учруулсан хохирлыгнь түүнээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Давж заалдахшатны шүүх ч уг ялыг хэвээр үлдээсэн юм байна. Харин тэрбээр хохирлынхоо хэдийг нь хэрхэн төлж барагдуулжбайгаа нь тодорхойгүй.
Аливаа банкны үйл ажиллагаа иргэдийн итгэл дээр тогтож байдаг. Ажилтнууд нь иргэдийн итгэлийг эвдэн, харилцахболон хадгаламжийн дансандаа байршуулсан мөнгийг ньэнд дурдсан тохиолдлууд шиг луйвардаад байвал банкандитгэх хүн олдох уу.