Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Автотээврийн үндэсний төвийн ажилчдын хахуулийн хэргийг шүүх хэлэлцэнэ
Гэмт хэрэг

Автотээврийн үндэсний төвийн ажилчдын хахуулийн хэргийг шүүх хэлэлцэнэ

coolBy cool02/19/2024Updated:02/19/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд нөгөөдөр /2024.02.21/ Автотээврийн үндэсний төвийн ажилчдын хахуулийн хэргийг хэлэлцэх гэж байна.

Тодруулбал, ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн ажилтан С.Батгэрэлд холбогдох зохион байгуулалттайгаар бүлэглэн удаа дараа их хэмжээний хахууль авсан гэх  хэрэг өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд товлогдсон ч ийнхүү хойшилсоор байгаа юм.

С.Батгэрэлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нөөс шалгаж эхлэн, Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дахь “Нисдэг машин” худалдааны төвд байрлах АТҮТ-ийн салбарт шалгалт хийж, нотлох баримтууд бэхжүүлж байсан. Түүнтэй хамт ажиллаж байсан тасгийнхан мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлыг Автотээврийн, Боловсролын тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хамтран 2010 онд баталсан “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу зохион байгуулдаг.

Гэтэл тэрбээр эл хууль, журмыг зөрчин хахууль авч, жолооч нарыг шалгалтад тэнцүүлж үнэмлэх олгуулдаг, тэнцээгүй жолооч нарыг дахин шалгалтад оруулалгүй мэргэшсэн жолооч болгодог байсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Түүнтэй хамт Э.Тэмүүжин, Г.Золжаргал, Б.Одончимэг, Д.Цэнд, Э.Ганцэцэг, Э.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Б.Амаржаргал, А.Саулетхан, М.Айболат, Б.Бөххүү, Б.Ууганбаяр, Б.Эвсанаа, Б.Эрдэнэ-Очир, Э.Соёл-Эрдэнэ, Т.Эрдэнэсүх, Б.Ундармалсувд нарыг яллагдагчаар тооцсон. Тэдний зургаа нь С.Батгэрэлийн найз, хамт ажиллаж байсан хүмүүс бөгөөд тэднээр дамжуулан хахууль авч байсныг мөрдөн байцаалтаар тогтоогоод буй аж. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-3 дахь хэсгийн зохион байгуулалттайгаар бүлэг байгуулан хахууль авсан, 22.5-1, 22.5-2 дахь хэсгийн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Удаа дараа хойшилж буй АТҮТ-ийн ажилчдын хахуулийн хэргийн талаар бид мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.