Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хахуулийн хэргээр шалгагдаж байхдаа хахууль авсан цагдаагийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо
Мэдээ

Хахуулийн хэргээр шалгагдаж байхдаа хахууль авсан цагдаагийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо

coolBy cool02/22/2024Updated:02/22/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хууль сахиулагч нь хууль зөрчиж, цагдаагийн байгууллагын нэр төрийг унагаж, алба хаагчдын урмыг хугалсан тохиолдлууд гарсаар байна. Тэдгээрийн нэг нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан А.Тэмүүжин бөгөөд тэрбээр ажиллаж байх хугацаандаа хоёр хахуулийн хэрэгт холбогдсон бөгөөд нэг хэрэг нь шүүхийн шатанд “мөнхөрч” байна. Өөрөөр хэлбэл А.Тэмүүжин нь хахуулийн хэргээр шалгагдаж байхдаа дахин хахуулийн хэрэгт холбогдсон байна. Түүний холбогдсон хэргийн талаар дэлгэрүүлэн хүргэж байна.

Монгол улсын иргэн А.Тэмүүжин  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийн хохирогч Б.Даариймаагийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Х банкны … тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус тус мөнгө  шилжүүлэн авч хахууль авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Зургийн тайлбар: Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч, Хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин хахуулийн хэрэгт холбогдсон ялтан А.Тэмүүжин

А.Тэмүүжин нь иргэн Б.Даариймаагийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах 220 мянгатын .. дугаар байрны .. тоот 2 өрөө байрыг хамтран амьдрагч Х.Хажыгалыд шилжүүлэн өгөөд залилуулсан гэх хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийг 2020 оны 3 сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Улмаар 2020 оны 07 сарыг 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэн байдаг. Энэ үедээ хоёр удаагийн гүйлгээгээр мөнгө авсан болох нь дансны хуулгаар тогтоогддог байна.

Энэ хэргийн талаар  хахууль өгөгч Б.Даариймаагийн хамтран амьдрагч асан Х.Хажыгалы хуулийн байгууллагад мэдээлэл өгснөөр илэрсэн түүхтэй. Х.Хажыгалы “… Би 2019-2022 он хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн хэрэгт холбогдон шалгагдсан. Миний бие шалгагдаж байх хугацаанд тус хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Ингээд би Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч А.Тэмүүжин гэх мөрдөгч дээр шалгагдсан юм. Шалгагдаж байх хугацаанд хохирогч талаас буюу Б.Даариймаа гэх хүнээс А.Тэмүүжинд түүний Т банкны … дугаарын данс руу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус тус шилжүүлсэн байсан. Б.Даариймаагийн Т банкны …. дугаарын данснаас шилжүүлсэн байсан.  хамгийн гол нь А.Тэмүүжиний данс руу орсон мөнгө нь амжилт” гэсэн утгаар орсон байгаа. Мөрдөгч А.Тэмүүжиний дансны дэлгэрэнгүй мэдээллийг авах юм бол өөр мөнгөний асуудал ч байгаа. Б.Даариймаагийн дансны мэдээллийг найз нь авсан. Миний шалгагдаж байгаа хэрэг дээр дансны мэдээлэл нь байсан. Би хэргийн материалыг танилцаж байхдаа түүний дансны хуулга дээр сэжиг бүхий гүйлгээ байсан болохоор нь сүүлд Б.Даариймаагийн Т банкны … тоот дансны код мэддэг байсан учраас орж шалгахад баталгаажсан…” гэж мэдүүлсэн байна.

Хахуулийн хэрэгт нь А.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хахууль А.Тэмүүжинг ГЭМ БУРУУТАЙД тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оноосон.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн ялыг хэвээр нь үлдээсэн юм. Харин Улсын дээд шүүх буюу Хяналтын шатны шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ.

А.Тэмүүжин нь гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажлаас 2020 оны 02 сарын 06-ны өдөр чөлөөлөгдөж, мөн оны 02 сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр томилогдон ажиллаж байсан юм. Түүний хувьд энэ хахуулийн хэргээс өмнө өөр хахуулийн хэрэгт холбогдож байсан түүхтэй. Тодруулбал,  А.Тэмүүжин  нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/114 дугаартай тушаалаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалд томилогдон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын З.Г-д  холбогдох эрүүгийн 1905 02743 0310 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох”, 6.2 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Мөрдөн байцаах албаны 106 тоот албан өрөөнд, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” төвийн 2 давхарт иргэн Ц.Б-ээс 2.000.000 төгрөгийг хахууль өгөхийг шаардсан юм. Түүний энэ хэргийн талаар бид маргааш дахин мэдээлэх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.