Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад оноосон ял хөнгөдсөн гэж үзэн, хорихоор болжээ
Нийгэм

Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад оноосон ял хөнгөдсөн гэж үзэн, хорихоор болжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/05/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад нэг жил хорих ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол өчигдөр, уржигдрын үйл явдал мэтээр олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудаснууд бичих болов. Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 10-нд хоёр дахь удаагаа хэлэлцээд уг хорих ялыг оноосон юм.

Б.Аззаяаг найз Г.Амартүвшинтэй хамтарч Нарны хороолол дахь гэртээ 2022 оны есдүгээр сард мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийг анх 2023 оны долоодугаар сарын 26-нд дээрх шүүх хэлэлцээд зорчих эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарласан. Түүний өмгөөлөгч уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, явцуу хүрээнд зорчих эрхийн хязгаарыг тогтоосон нь сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөхөд хүрч байна. Учир нь миний үйлчлүүлэгч Баянгол дүүрэгт амьдардаг ч сурч байгаа сургууль нь (СУИС) Чингэлтэй, гэрээгээр ажиллаж байгаа газар нь Сүхбаатар гэх зэргээр арай өргөн хүрээнд зорчих зайлшгүй шаардлагатай байдаг зэргийг харгалзан ялыг өөрчилж өгөх гомдол нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Уг гомдлыг 2023 оны аравдугаар сарын 10-нд тус шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан юм.

Ингэснээр тус шүүх энэ оны нэгдүгээр сарын 10 хэлэлцээд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид нэг жилийн хугацаагаар ял эдлүүлэхээр болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.