Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Монгол эмэгтэй Японд сайн дурын гал сөнөөгч болов
Мэдээ

Монгол эмэгтэй Японд сайн дурын гал сөнөөгч болов

Эрхэм админBy Эрхэм админ04/15/2024Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Японд олон улсын харилцааны зохицуулагчаар ажилладаг Чинбатын Анун Шизүока мужийн Изүнокүни хотын эмэгтэй гал сөнөөгчдийн салаанд нэгджээ. Ингэснээр төв Японд сайн дурын гал сөнөөгч болсон цөөхөн гадаад иргэдийн нэг болсон гэнэ. Өдгөө 39 настай Ч.Анун энэ сарын 7-нд гал сөнөөгчдийн багийн албан ёсны томилгоогоо хүлээн авчээ. Тэрбээр өнгөрөгч оны долоодугаар сард тус улсад очиж амьдрах болсон байна. Ч.Анун гамшгийн сургуулилтад оролцох үедээ япончууд гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ихтэй байгааг хараад гал унтраах ангид орохоор шийджээ. Тэрбээр гамшгийн үед орон нутгийн иргэдэд туслахаас гадна сурсан мэдсэнээ эх орондоо ирээд хэрэгжүүлэх бодолтой байгаа аж. Тэр Монголын туршлагаас хуваалцахдаа “Монголд гамшгийн сургуулилтын үеэр ном толгой дээрээ бариад, байгаа газраасаа гарч 15 минут болоод буцаад ордог. Харин япончуудын энэ тухай мэдлэг гүнзгий, зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй хоорондоо хамтран ажилладаг юм байна” гэжээ. Түүний амьдарч буй Изүнокүни хот Улаанбаатар хоттой 2015 онд ах дүүгийн харилцаатай болсон юм.

Эх сурвалж: “Mainichi” сонин.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.