Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улсын хэмжээнд 10 мянга гаруй өвлөн уламжлагч биет бус өвийг түгээн дэлгэрүүлж байна
Мэдээ

Улсын хэмжээнд 10 мянга гаруй өвлөн уламжлагч биет бус өвийг түгээн дэлгэрүүлж байна

Эрхэм админBy Эрхэм админ04/15/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилт, соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2024” аяныг зохион байгуулж байна. 2023 онд улс орон даяар амжилттай хэрэгжсэн Соёлын сэргэлт аян энэ жил 1400 гаруй өвлөн уламжлагчтай нийслэл Улаанбаатар хотоос эхэллээ. Энэ удаагийн Соёлын сэргэлт аяныг Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнөөр эхэлж, соёлын биет бус өвийн 7 ай савд багтах өвлөн уламжлагчид оролцов.

Соёлын сайд Ч.Номин соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх бодлогоо танилцуулснаар зөвлөгөөнийг эхлүүллээ.

Тэрбээр “Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжиж уламжлагддаг эмзэг бөгөөд үнэт зүйл. Иймээс энэхүү нандин өвийг хамгаалах нэгдмэл зорилго, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн харилцаа холбооны үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоотой тогтвортой байдлыг хангах явдал чухал байдаг. Ялангуяа өвийн үнэт хэв шинжийг олон түмэнд ойлгуулж, үнэ цэнтэй болохыг тайлбарлаж мэдүүлэх нь иргэдэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах үзэл санааг төлөвшүүлж, улмаар өвлөн уламжлах сонирхлыг бий болгодог. Энэ бол соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалж үлдээх томоохон хөшүүрэг юм” гэлээ.

Соёлын биет бус өвд

  • Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл
  • Аман зохиол
  • Ардын уртын болон богино дуу, туул, тэдгээрийг дуулах, хайлах арга барил
  • Уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авъяастны ур чадварын арга барил
  • Хөөмэй тэргүүтэй өвүүд багтдаг бөгөөд эдгээр биет бус өвийг улсын хэмжээнд 10924 өвлөн уламжлагч түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж байна.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат, Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн нар соёлын биет болон биет бус өв, соёлын өвийн нөөц даац, соёлын орон зайд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлж, санал солилцов.

Соёлын бүтээлч сар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.