Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улсын арслан Х. Мөнхбаатар: Үндэсний бөхөөр 20 жил тоглолоо
Мэдээ

Улсын арслан Х. Мөнхбаатар: Үндэсний бөхөөр 20 жил тоглолоо

Эрхэм админBy Эрхэм админ05/13/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын арслан Х. Мөнхбаатар: Үндэсний бөхөөр 20 жил тоглолоо. А.Сүхбатаас М.Бадарч хүртэл.

Төвөггүй тав давна гэдгээ мэдсээр хэрнээ допинг хэрэглэнэ гэж байхгүй. Допингийн төв гэж хогийн байгууллага Үндэсний бөхөөр 20 жил тоглолоо. А.Сүхбатаас М.Бадарч хүртэл.
Технологи хөгжсөн өнөө үед 7-р сарын 12-нд шинжилгээ аваад олон хоног таг алга болчихдог нь ямар учиртай вэ?
Хэн хаана хадгалаад хэзээ явуулсан шинжилгээний хариу одоо ирж байгааг таашгүй. 40-50 хоногийн хойно гэнэт л “Өө тэрнээс допинг илэрсэн” гээд л нэг бөхийг яллаад хэн ч биш болгоод хаячихдаг жишиг тогтлоо. Тамирчин хүнийг хамгийн муухайгаар доромжлох чинь допинг байхгүй юу. Нөгөө бөхчүүд нь эргээд Үндэсний бөхөө үзэн яддаг болчихно.
Цаг, тухайн үедээ сайн байгаа залуучуудаас илэрдэг. Би ч мөн адил сайн үедээ л хохирсон. Муу барилдахад шөвгийн дөрөвт үлдэнэ, сайн барилдахад түрүүлнэ гээд зодоглодог байх үедээ л допинг хэрэглэсэн болж хохирсон. Эрхээ хасуулна, цолоо хураалгана, аав ээж, ах дүү, нутаг усаараа яллуулна гэдэг мэдсээр байж, төвөггүй тав даваад шинжилгээнд орно гэдгээ мэдсээр атлаа допинг хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ.
М.Бадарч сая 33 насандаа Улсын наадамд түрүүллээ. Дөрвөн жил эрхээ хасуулчихаад 37 насандаа Улсад түрүүлнэ гэж байхгүй. Ингээд нэг сайхан залуу зодог тайлахад хүрч байна. Э.Оюунболд одоо барилдахгүй шүү дээ. Аав нь Энхтөгс гээд эрүүл чийрэг биетэй сайхан ах байсан. Би уулзаж л явлаа. Тэгээд Э.Оюунболдын элдэв асуудлаас болж шаналж яваад л зүрх нь хаагдчихсан юм билээ шүү дээ.
Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Магалжав аа, чи нэн тэргүүнд ажлаа өг. Бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй, бөхчүүдээ ойлгохгүй, зовлон, жаргалыг нь хуваалцаж чадахгүй байна. Үндэсний бөхийн ирээдүй болсон дүү нараа, битгий шинжилгээ өг. Хэрэв шинжилгээ өгөх юм бол хариугаа 24 цагийн дотор авна аа гэсэн шаардлага тавь. Сэлэнгийнхэн Б.Орхонбаярыгаа, Завханыхан Лхагвагэрэлийгээ, Архангайнхан Сүхбатыгаа, Сүхбаатарынхан Өсөхбаярыгаа шинжилгээ өгүүлэхгүй байх хэрэгтэй. Хүний шинжилгээг авчихаад олон хоногоор алга болчихдог нь угаасаа хууль бус.
Би гурван сайхан хүүтэй. Барилдуулахгүй. Допинг нэрээр сайхан залуусыг нухаж байхад яаж барилдуулах юм? Үндэсний бөхөд ид амжилт гаргаж яваа сайхан залуучуудаар нүд халтирмаар тоглож байна даа. Сүүлдээ Үндэсний бөх үзэгчгүй боллоо шүү дээ..

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.