Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Сэрэмжлүүлэг: Автомашины урд шилэнд тень наахыг хориглосон
Фото

Сэрэмжлүүлэг: Автомашины урд шилэнд тень наахыг хориглосон

coolBy cool03/04/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан техникийн зөрчлийн жагсаалтын 6.6 дах хэсэгт автомашины урд салхины шил болон урд хаалганы толь харах хэсэгт өнгөт хальс /тень/ наахыг хориглосон байдаг.
Салхины шилэнд тень наасан автомашины жолооч нь “гадна талаасаа бусдад харагдахгүй байдаг юм чинь цагдаа харахгүй, зөрчлийн камерт өртөхгүй” гэх бодлоор хөдөлгөөний үед утсаар ярих, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, хүн тээвэр хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээр зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор мөн туршлага багатай, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, шинэ залуу жолооч нар автомашинаа гангалах гэсэн сэдлээр урд салхины шилэндээ төрөл бүрийн өнгөт хальс нааж зөрчил гаргах явдал түгээмэл байдаг.
Иймд та бүхэн тээврийн хэрэгслийн дээрх хэсгүүдэд өнгөт хальс наахгүй байхыг зөвлөж байна.
Учир нь автомашины урд салхины шилэнд тень нааж замын хөдөлгөөнд оролцсоноор дараах эрсдлүүд бий болдог. Үүнд:
1-рт Жолоочийн харах чадварыг бууруулна. Энэ нь жолооч шөнийн цагт болон үзэгдэлт хангалтгүй үед явган зорчигч, мал амьтан, замын тэмдэг, тэмдэглэлийг бүрэн харахгүй байх эрсдэлтэй юм.
2-рт Салхины шилэнд тень наасан жолооч шөнийн цагт ойрын гэрэлтэй явахад замын зорчих хэсгийг хангалттай хардаггүйгээс гэрлээ шилжүүлэхгүй байх, холын гэрэлтэй явах, стандартад зөвшөөрснөөс илүү гэрлийн хүчтэй гэрэл /ламп/ суурьлуулах зэргээр хууль, дүрмийг зөрчдөг байна. Дээрх зөрчлийн улмаас өөдөөс яваа жолооч, зорчигчдыг гялбуулж, тэдэнд аюул учруулан зам тээврийн осол гаргах шалтгааныг бүрдүүлдэг байна.
3-рт Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хориглосон хэсэгт тень нааснаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.15 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээнэ.
4-рт Энэ төрлийн зөрчилтэй тээврийн хэрэгслүүд шөнийн цагт зам тээврийн осол гаргах өндөр эрсдэлтэй байдаг. Ухрах үедээ зам тээврийн осол гаргасан жолооч нарын 80 орчим хувь нь автомашиныхаа урд хаалганы шилний толь харагдах хэсгийг хамруулан бүхэлд нь өнгөт хальс нааж халхалсан байдаг байна.
Автомашины салхины шилэндээ тень наасан жолооч нь харанхуй шөнө хар өнгийн нүдний шилтэй явж байгаа хүнтэй адил харах чадвар муу байдаг тул өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах буруу үйлдэл гаргахгүй байхыг ТЦА-аас зөвлөж байна.

зөвлөгөө сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.