Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»К-Маро Монголд тоглолтоо хийх тов гарлаа
Мэдээ

К-Маро Монголд тоглолтоо хийх тов гарлаа

Эрхэм админBy Эрхэм админ09/18/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Монголын хөгжмийн салбарт цоо шинэ урсгалыг бий болгож, мэргэжлийн дуу бичлэгийг шинэ түвшинд гаргаж ирсэн “Ocean Grey” продакшны 11 жилийн ой энэ жил тохиож буй. Магадгүй хүмүүс энэ нэрийг олонтаа сонссон байх. Уг продакшн нь байгуулагдаад 11 жил болохдоо олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж, олон хит уран бүтээлүүдийг төрүүлэн гаргасан амжилттай. Тэгвэл тэд энэ удаад ойн баяраараа олон гэнэтийн бэлгийг задлахаар шийджээ.

Тус продакшны уран бүтээлчид ойн тоглолтоо энэ сарын 28-нд “Степп Арена”-д зохион байгуулахаар товложээ. Энэхүү тоглолтын онцлох зочих нь Канадын алдарт реппер, дуучин K-Maрo, АНУ-ын реппер Брийдс Уорлд нар байх юм. Ялангуяа “Femme Like U” дуугаар монголчуудын танил болсон К-Маро энэ үдшийг чимэх нь ээ.

13 насандаа анхны уран бүтээлээ цацаж байсан түүнийг дэлхийд таниулж, алдаршуулсан гурван дууны нэг нь  “Femme Like U” юм. “Амьд тоглолтын мастер” гэх хочтой болсон тэрбээр 2001 онд уран бүтээлийн нэрээ К-Маро болгосноор алдрын замналд хүрэх эхлэл болжээ.

2004 онд хэвлүүлсэн “La Good Life” цомог нь түүнд амжилт авчирсан түүхтэй. “Femme Like U”, “Gangsta Party”, “Let’s Go” зэрэг бүтээл нь түүнийг дэлхийд алдаршуулсан ч тэр 2010 онд хамгийн сүүлчийн цомгоо гаргаснаар хөгжмийн ертөнцийг орхисон юм.

Уран бүтээлээ орхины дараа тэр хөгжмийн студи байгуулахаас гадна өөрийн нэрээр сан байгуулж, түүгээрээ дамжуулан гамшиг, цэргийн мөргөлдөөнд нэрвэгдсэн, гэнэтийн гамшигтай тулгарсан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгадаг болсон байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс аваарай.

Тасалбар: https://shoppy.mn/oceangrey

Facebook: https://fb.me/oceangreyproduction

Instagram: https://www.instagram.com/oceangreyproduction/

урлаг соёл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.