Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори”-ын үйл ажиллагаатай танилцаж дараах үүрэг чиглэлийг өглөө.
– Мал амьтны сүү, эмийн хэрэглээнд эм, биобэлдмэлийн үлдэгдэл байгаа талаарх судалгаа шинжилгээний ажилд МЭЕГ болон УМЭАЦТЛ-тай цаашид хамтран ажиллана
– Хортон шавж болон бактобромадиолон /мэрэгчтэй тэмцэх/ бэлдмэлд сорилт шинжилгээ хийсэн үр дүнгийн судалгаа боловсруулна
– Малын эм, биобэлдмэл вакцины импортоор орж ирсэн бүтээгдэхүүний олон улсын харьцуулалт, судалгаан дээр тулгуурлаж ажиллана
– Мэргэжилтнүүд малын эм, биобэлдмэлийн сорилт шинжилгээнд тэнцсэн бүтээгдэхүүний дархлааны үргэлжлэх хугацаа, хор нөлөө байгаа талаарх нарийвчилсан судалгаа хийж ажиллаж байна.
