Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Бурууд нүд хурц, Монгол Улс бүрэн камержуулах ажил эрчимжиж байна
Мэдээ

Бурууд нүд хурц, Монгол Улс бүрэн камержуулах ажил эрчимжиж байна

Эрхэм админBy Эрхэм админ10/17/2024Updated:10/18/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Дэлхийн улс орнууд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор технологийн дэвшил, инновацад суурилсан теле хяналтын камер (CCTV)-ыг өргөнөөр ашиглаж байна.
Цагдаагийн байгууллага иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Улмаар төслийг гурван үе шаттай хэрэгжүүлж байна.
1 дүгээр шат: Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг 2022 онд улсын төсвийн болон аж ахуйн нэгжийн оролцоо дэмжлэгтэйгээр камержуулж, камерын хяналтын дэд төвийг байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн.
2 дугаар шат: Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороог сонгон “Нэг хороо-Нэг сар” дэд төслийг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлсэн. Эдгээр хороодод төслийн хугацаанд 489 камер засварлаж, 476 камерын чигийг өөрчилж, 1714 камер, 800 анхааруулах тэмдэг шинээр байршуулсан. Тухайн хороодын камер ашиглалтад хийгдсэн туршилтаар нэг хүн 1000 метрт 40 удаа камерт бичигдсэн.
3 дугаар шат: Төслийн энэ шатанд 2024 онд багтаан аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг аж ахуйн нэгжийн оролцоо дэмжлэгтэйгээр камержуулах, теле камерын хяналтын дэд төвүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулах зорилтыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгуудад 23,014, нийслэлд 32,315, нийт 55,329 камер байршуулж, зорилтод түвшний хэрэгжилт 73.2 хувьтай байна.
Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1,652 гэмт хэрэг, 8,393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоосон аж. Мөн оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ.
Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран “Теле камерын хяналын дэд төв” 30-ийг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн аж.
Монгол Улсын Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 18-нд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулах, дэд төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах “Теле камерын хяналтын нэгдсэн төв” байгуулах, гадна орчны теле камерыг мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан дэд төвд холбох, зохион байгуулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаар тогтоол гарсан нь цаашид төслийг тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болж байгаа юм.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.