Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Эрдэнэс Тавантолгой” захирал асан Д.Ариунболд, Говь-Алтайн Засаг дарга байсан С.Гансэлэм нарыг шүүх хурал хойшилжээ
Гэмт хэрэг

“Эрдэнэс Тавантолгой” захирал асан Д.Ариунболд, Говь-Алтайн Засаг дарга байсан С.Гансэлэм нарыг шүүх хурал хойшилжээ

Эрхэм админBy Эрхэм админ10/30/2024Updated:10/30/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, тус аймгийн Засаг дарга асан С.Гансэлэм нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон юм. Эл хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баатарсайхан нарын хүсэлтээр энэ сарын 17-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хурлыг нь аравдугаар сарын 25-ны 10.00 цагт хийхээр тов тогтоосон. Гэвч Д.Ариунболдын өмгөөлөгч Д.Батсүх Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны хурал давхацсан учраас хойшлуулах хүсэлт шүүхэд хүргүүлсэн аж. Үүнийг үндэслэн шүүгч А.Энхбаатар захирамж гаргаж, арванхоёрдугаар сарын 4-ний 10.00 цагт хийхээр болов.

Д.Ариунболдын хувьд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй холбоотой “Нүүрсний” гэх хэрэгт холбогдон өнгөрсөн 2023 онд цагдан хоригдож байсан нэгэн. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд ажилласан бөгөөд энэ үедээ бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компанид давуу байдал бий болгож 360 000 ам.долларын хахууль авсан хэмээн буруутгасан.

Бидний авсан мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан борлуулж буй коксжих нүүрсний тонн тутамд нэг ам.долларын хахууль авахаар тохиролцон дээрх аж ахуйн нэгжүүд 260-360 мянган тн нүүрс олгохоор гэрээ байгуулсан гэдэг.

Өдгөө шүүхээр хэлэлцэхээр болоод буй 2017 онд нээсэн 1741000150174 дугаартай дээрх хэрэгт нь Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэмийн албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлийг нэгтгэн шийдвэрлэхээр болоод байна. Тэрбээр Засаг дарга байхдаа Д.Ариунболдын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид нь Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын хуучин хөөрөх, буух зурвасын хамгаалалтын бүсэд 15 жилийн хугацаатай газар олгож, тухайн компани нь бөөний худалдааны төв барихаар болсон аж. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр, ийнхүү Д.Ариунболдод давуу байдал олгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэнэ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

гэмт хэрэг Онцлох шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.